
“Евро-2020”-ийн хасагдах шатны эхний шатанд дэлхийн болон Европын хошой аварга францчууд Швейцарын багтай тоглов. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд, фанатууд Францын багийг төвөггүйхэн шөвгийн наймд шалгарна гэж таамаглацгааж байсан нь талаар боллоо. Хоёр багийн тоглолт үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар хайнцсан тул ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулсан юм. Сүүлийн цохилтыг Францын шигшээгийн супер од Килиан Мбаппе амжилтгүй гүйцэтгэснээр швейцарчууд шөвгийн наймд шалгарав. Уг тоглолтод Францын К.Бензема хоёр, П.Погба нэг, Швейцарын Х.Сеферович хоёр, М.Гавранович нэг гоол оруулжээ.