Сүүлийн 24 цагийн хугацаанд хойд хөршид коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол 23,378-аар нэмэгджээ.
Ингэснээр нийт халдварласан тохиолдол 5,658,672 боллоо. Мөн хугацаанд 737 хүн эл өвчнөөр нас барсан нь хамгийн олон тохиолдол болж, анти-рекорд тогтоожээ. Нийт 57,811 хүн COVID-19-ийн халдварын улмаас хорвоог орхиод байгаа аж. ОХУ цар тахлын халдвар батлагдсан тохиолдлын тоогоор дэлхийд тавдугаарт орж буй бөгөөд АНУ, Энэтхэг, Бразил, Франц өмнө нь бичигдэж байгаа юм.