
Мексикийн Куэрнавака хотод зэвсэгт дээрэмчид сонирхогчдын хөл бөмбөгийн тоглолт дээр ирж, үзэгчид рүү гал нээсэн байна. Үүний улмаас дөрвөн хүн нас барж, гурван хүн шархадсан аж. Халдагчид талбайд жийп машин, мотоциклтой иржээ. Хаашаа одсон нь тодорхойгүй тэднийг цагдаа нар олж чадсангүй. Дээрэмчидтэй хар тамхины наймааны эрхийн төлөө өрсөлдөж буй бүлэглэлийнхнийг нухчин устгах зорилгоор тэнд очсон бололтой. Учир нь эсрэг бүлэглэлийнх нь толгойлогч талбайн ойролцоо байсан гэж хууль сахиулагчид үзэж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл