“Евро-2020”-ын хагас шигшээгийн эхний тоглолтод италичууд Испанийн багийг хожив. Тоглолтын 60 дахь минутад 23 настай итали залуу Ф.Кьеза эхний бөмбөг оруулсан бол хорин минутын дараа Испанийн А.Мората тоог тэнцүүллээ. Үүнээс хойш үндсэн болон нэмэлт цагт хоёр баг бөмбөг оруулж чадсангүй. Ингээд ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад италичууд 4:2-оор хожиж, аваргын төлөө шалгарчээ. Италиас М.Локателли, Испаниас Д.Ольмо, А.Мората нар торгуулийн цохилт алдсан юм. Дашрамд дурдахад тэд “Евро-2012”-ын аваргын төлөө тоглоход испаничууд 4:0-ээр “бут ниргэсэн” түүхтэй. Испани 1964, 2008, 2012 онд тивийнхээ аварга болж байсан бол Итали 1968 онд түрүүлж, 2000, 2012 онд үзүүрлэж байв.
Уг тоглолт Английн нийслэлд 90,000 үзэгчийн суудалтай, алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон ба 54 хувь буюу 57,811 хүн үзжээ. Италичууд Англи, Данийн аль хожсонтой долдугаар сарын 11-нд “Уэмбли”-д аваргын төлөө тоглоно.