Ховд аймгийн хөгжлийн төлөө сан “ХОВД АЙМГИЙН СУМДЫГ ЦАХИМ ХУУДАСТАЙ БОЛГОХ” төслийг САНААЧЛАН хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд нийт 17 суманд тухайн сумын нэрээр нь нэрлэсэн вэб сайт хийлгэсэн байна.
www.bulgansum.mn
www.buyantsum.mn
www.darvi.mn
www.duutsum.mn
www.durgun.mn
www.mankhan.mn
www.myangad.mn
www.jargalant.mn
www.mustsum.mn
www.zereg.mn
www.uyench.mn
www.khovdsum.mn
www.munkhkhairkhan.mn
www.tsetsegsum.mn
www.chandmani.mn
www.erdeneburen.mn
Өнгөрсөн бямба гарагт Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх тэргүүтэй бүх сумын ЗДТГ-ын дарга нар шинэ вэб сайтаа хүлээн авлаа. Ингэхдээ тус сангаас зохион байгуулсан сургалтад сууж , цаашид вэб сайтаа хэрхэн удирдах ажлуулах тухай зааварчилгаа, гарын авлага авсан юм.
Ш.Адьшаа: /“Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”ТББ-ын тэргүүн/ Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан нутаг орно хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бид сангийнхаа 10-н жилийнх ойн хүрээнд хийгдэх бүтээлч ажлуудын нэг болгож “Ховд аймгийн бүх сумдын веб сайттай болгох” төслийн санаачлан хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Ховд аймгийнхаа засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх,мэдээллийн ил тод байдлыг дэмжих, алслагдсан Ховд аймгийнхаа сумдын шилэн кавелиар холбох ажилд бэлтгэл болгож аймгийнхаа бүх сумдыг цахим сайттай болгож орон нутгийн өмчид шилжүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ төслийг бид санаачлан хэрэгжүүлснээр мэдээллийн ил тод байдлыг бий болгох, сум орон нутгийн удирдлагуудын хийж байгаа ажлыг иргэд болон төр захиргааны байгууллагууд харах боломжийг нээж өгч байна.
Цахим хуудсыг бид тендер зарлан шалгаруулсан бөгөөд “Кросс вайз” ХХК шалгарч төрийн байгууллагуудын цахим хуудсанд тавигдах шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн юм. Энэ төсөл хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлсэнээр Ховд аймгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах өөрийн нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж ойлгож байна.
Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр иргэд, аж ахуйн нэгж хуулиар хориглоогүй хэрэгцээтэй мэдээллээ нэг дороос авах боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл иргэд хэрэгцээт мэдээллээ ямар нэг хүнд сурталгүй, шат дамжлагагүйгээр хүссэн үедээ олж авах боломж бүрдэж байна. Нөгөө талаараа энэ нь төрийн албан хаагчдын ажлын ачааллыг багасгаж, ажлын үр дүн, өгөөжийг нэмэх сайн талтай юм.
Мөн сум орон нутгийн удирдлагаас гаргасан шийдвэр, иргэд рүүгээ чиглэсэн төрийн ажил үйлчилгээ эл сайтад нийтлэгдснээр ардчилсан нийгмийн мөн чанар ч бэхжинэ гэж “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа үзжээ.
Эндээс гадна Ховд аймгийн сум бүр вэб сайттай болсноор сум орон нутгийнхаа үүсэн байгуулагдсан түүх, бүтээн байгуулалт зэргийг сайттаа бичиж хадгалах, олон нийтэд сурталчилах боломжтой болж байна. Ялангуяа Ховд аймаг шиг алслагдсан сум орон нутагт гадаад улсуудаас, Монгол орны өнцөг булан бүрт суугаа нутгийн уугуул иргэд, оюутан залуучууд төрсөн нутаг усныхаа зураг хөрөг, шинэ бүтээн байгуулалт, дуу шүлэг, эрдэм шинжилгээний нийтлэл , түүх домгийг цаг хугацаа, орон зай үл хамааран олж мэдэх боломж бас нээгдэж байна.
Энэхүү вэб сайт нь бусад сумадтайгаа ажил хэргийн болон туршлага мэдлэгээ хувцаалцах, хийж бүтээсэн ажлаа олон нийтэд нээлттэй тайлагнах, аймаг сумдад үлгэр жишээ үзүүлнэ.
Баруун Монголчуудын соёлын өвийг хамгаалах, зан заншил соёл хүмүүжлийг залуу үедээ өвлүүлэн уламжлуулах хамгийн боломжит хувилбар бол цахим ертөнц болоод байна. Залуу үе хүүхэд залуучууд сумдын сайтуудыг ашиглан танилцах, шинэ санаа, инновацийг хамтран эхлүүлж ч мэднэ.
Ингээд зогсохгүй сум орон нутгаас төрж гарсан алдартнуудын намтар, бүтээлийг хадгалж баталгаажуулж болно. Ингэснээр хүүхэд, залуус нутаг уснаасаа төрж гарсан ахмад үеэрээ бахархах, үлгэрлэн дуурайх сэтгэлтэй болно. Энэ бахархал нь тэдний хүмүүжил төлөвшилд ч эерэг нөлөөтэй.
Нэмж хэлэхэд шинэ засгийн газар “Цахим Монгол” хөтөлбөрийг Татвар, Иргэний бүртгэл, Нийгмийн даатгалын салбарт хэрэгжүүлж, нааштай үр дүн харж буй. Тэгвэл Ховд аймаг, аймгийн бүх сум вэб сайттай болсноор Цахим Монгол хөтөлбөрт боломжийн хэрээр нэгдэж байгаа чухал үйл явдал юм.
Б.Батмөнх: /Ховд аймгийн ЗДТГ-ын дарга/ Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаас санаачлан аймгийн бүх сумдыг цахим сайттай болголоо. Ингээд сумдын ЗДТГ-ын дарга нарыг урьж, энэ цахим хуудасыг удирдах, баяжуулах тухай сургалтад хамрууллаа. Сумдад хэрэгжих төсөл хөтөлбөрүүд, Аймаг сумын ИТХ-ын тогтоол, засаг дарга нарын шийдвэрийг энэ вэб сайттай нээлттэй байршуулж болох юм байна. Ингэснээр сумдуудын ил тод байдалд ч ач тусаа өгөх нь. Ийм сайхан төсөл хэрэгжүүлсэн “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа, сангийн нийт ажилтануудад олон ястаны өлгий нутаг болсон Ховд аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.
Х.Өнөрхан: /Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-ын дарга/ 1-р Монгол улсын засгийн газраас цахим засаглалыг бий болгож буй. Тэгвэл манай сум вэб сайттай болсноор засгийн газрын ажлыг дэмжиж байгаа хэрэг.
2-рт аймаг болоод сумдын засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт сумдыг инернеттэй болгох, мэдээллийг ил тод болгох ёстой гэж байгаа.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд вэб сайт ач тустай болно. Тэгэхээр ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийнханд баярлалаа.
Хэрхэн ажлуулах бэ?
Сумдад бол энэ вэб сайтыг ажлуулах нөөц бололцоо байна. Төрийн албан хаагчид интернэт орчинтой харилцах, мэдээллийг олж авах мэдлэг нэг үеэ бодвол сайжирсан гэж хэлж болно. Мөн өнөөдрийн сургалтаас веб сайтыг хэрхэн ажиллуулах гарын авлагыг бидэнд өгч байгаа нь түүнийг ашиглаж сурахад ихээхэн дөхөмтэй хэрэг юм.
Ч.Батаа: /Ховд аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга/ Манай сум бол Улаанбаатар хотоос 1500 км, аймгийнхаа төвөөс 500 км т байрладаг. Манай сумын хамгийн алслагдсан баг бол 130-15 км ийн зайтай. Энэ утгаараа мэдээ мэдээллийг хүргэхэд хүндрэлтэй. Ямар нэг утсан холбоо ч байхгүй. Зохион байгуулалттайгаар бүлэг гарч аман хэлбэрээр мэдээллийг дамжуулах маягаар л ажилладаг. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа бидэнд вэб сайт хийлгэж өгнө гэж амлаж байсан. Үнэхээр ч өнөөдөр амласан амлалтаа биелүүлж, Ховд аймгийн бүх сумыг вэб сайттай болголоо. Бидний ажил хөнгөрч, цаашид сумын засаг захиргаанаас зохион байгуулж байгаа ажил нээлттэй, ил тод болох боломж бүрдэж байна гэж бодож байна. Ийм боломжийг нээж өгсөнд баярлалаа.
Я.Болдбаатар: /Ховд аймгийн Цэцэг сумын ЗДТГ-ын дарга/ Бидэнд сумаас хийж байгаа ажлаа ард түмнийхээ өмнө нээлттэй байлгах боломж нээгдэж байна. Ингэснээр бид ард түмнийхээ өмнө ажлаа дүгнүүлж, бас санаа оноог нь сонсох боломж бүрдэнэ гэж ойлголоо. Ард түмэн, төрийн албан хаагчдын хоорондын харилцаа холбоо ч улам сайжирч, хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь гэж бодож байна. Ийм сайхан боломжийг олгосон Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн хамт олондоо баярлалаа.
Ховд аймгийн хөгжлийн төлөө сан