“Эв нэгдлийн их хүрээ” аян 10.000 гаруй оюутнаар хүрээгээ тэллээ

1398104_610992022294527_649104367_o“Эв нэгдлийн Их Хүрээ” аяны залуус Монголын ирээдүй болсон оюутан залууст “Эв нэгдлийн” тухай лекцээ уншсаар байна. Өнөөдрийн байдлаар МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, Их Засаг, Газарчин, Отгонтэнгэр, Орхон зэрэг их дээд сургуулийн 10.000 гаруй оюутан залууст эв нэгдлийг уриалж Монголдоо хэрэгтэй хүн байхын төлөө зүтгэхийг зөвлөж байна. Оюутан залууст лекц унших энэ их ажлыг “BlueMon” групп ивээн тэтгэж,  ирээдүй хойчдоо оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

“Эв Нэгдлийн Их Хүрээ” аяны тухай танд сануулахад өвлийн эхэн сар гарахтай зэрэгцээд  ордоны гадаа жагсаж “Хүчирхэг намтай биш Хүчирхэг улстай баймаар байна”  зэрэг төр засгаа эвтэй бас хүчтэй байхыг уриалж байсан.

1462616_610991958961200_1180332909_o

Орой болгон телевизээр танайд зочилж эвтэй байж бусдыгаа дэмжиж дээш нь татахын төлөө зүтгээрэй хэмээн ярьж байгаа залуус бол “Эв нэгдлийн их хүрээ” аяныхан. Ажил хийж байгаа хүнд саад мундахгүй. Тэр дундаа энэ аяныг өрнөж эхлэхэд л ард нь хэн нэгэн улс төрч, хэн нэгэн мөнгө хөрөнгөтэй хүн бий. Энэ залуус юу л горилж яваа бол гэсэн “орчин үеийн” Монголчуудын” хардах “өвчин” энэ залуусыг тойрч өнгөрөөгүй дайрч гарсан.

“Эв нэгдлийн Их Хүрээ” аяныг өрнүүлж байгаа залуус даргын суудал, төрийн албан хаагчийн албыг горилоогүй ,ямар нэгэн шашны нөлөөт байгууллага биш, тэр дундаа Мүүнийхэн биш. “Мөрөөдлийн баг” хэмээн нэрийдүүлсэн Арго, Оюунгэрэл нарын нэг тэрэгнийх  нь нөгөө дугуй ч биш. Хариуцлагатай иргэн, хөгжингүй улсын төлөө зүтгэж яваа залуусын  гэгээн  үйлс юм.

У.Болор

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …