Энэ өдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулийн эрдмийн хамт олон сургуулийн багш, сурагчид мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ.
Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын онцгой нөхцөл байдлын үед Батлан хамгаалах яам, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон холбогдох байгууллагуудын гаргасан зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2021-2022 оны хичээлийн жилд танхимын болон цахим хичээлийн хосолсон хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан юм.
Шинэ хичээлийн жилээ ЭЕШ-ын дундаж оноог ахиулсан бахдам амжилтаар эхлүүлж, энэ хичээлийн жилд илүү их хичээх, том зорилго өөд тэмүүлэх урам зориг өгч байна.
Хичээлийн нээлтийн хүрээнд тус сургуулийн захирал дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нийт багш, ажилтан алба хаагч, сурагчдадаа хандан “Мэдлэг бол хүн таны насан туршийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог хамгийн агуу хүч. Мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, сурагчдадаа, эрдэм мэдлэгийн өглөгч болсон багш нартаа, бид бүхнийг тусалж дэмждэг эцэг эхчүүддээ, сургуулийнхаа эрдмийн хамт олон мөн ҮБХИС-ийн нийт удирдлага, офицер, ахлагч, багш ажилтан албан хаагч, оюутан, сонсогч нартаа 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан бадрах болтугай!” хэмээн амжилт хүслээ.
“Тэмүүжин Өрлөг”сургууль мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно