Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. “Илүү эв нэгдэл” хэмээх олимпын урианд нэгдсэний дараа болж буй анхны өвлийн олимпын хувьд, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын наадамд хүртэл нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөлд, аливаа саадыг арилгаж, Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулснаар, бүх орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулах гэсэн хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлж, олимпын “илүү эв нэгдэлтэй” үзэл санааг нэн их гэрэлтүүлэх нь дамжиггүй юм.
Бээжингийн өвлийн олимп ойртож байгаа энэ үед эв нэгдэлтэй хамтран ажиллаж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэх талаар олон улсын хамтын нийгэмлэг уриалсаар байна.
ОУОХ-ны ерөнхийлөгч Бах 2022 оны шинэ оны мэндчилгээндээ онцлохдоо: Бээжингийн өвлийн олимпыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа нь ойлгомжтой байгаа, “олимпын наадам эрх биш улс төрийн санал зөрөлдөөнөөс давуу байх үзэл ойлголтыг зөвхөн хүн бүр хүндэтгэж чадвал, бид сая дэлхийг нэгтгэх эрхэм зорилгыг биелүүлж чадна” гэжээ.
НҮБ-ын Хятад дахь зохицуулагч Чан Чидэ саяхан мэдэгдэлдээ, “цар тахал хүмүүсийн амь амьжиргааг сүйтгэж байгаа үеэр Олимпын наадам итгэл найдвар болон эв нэгдлийг төрүүлсэн байна. Бээжингийн Өвлийн Олимп, Өвлийн Паралимпийн наадам ойртож буй энэ үед, бид бүхэн эв нэгдэлтэй, найрсаг дотно байх болно.
Америкийн уулын цанын алдартай тамирчин, Өвлийн олимпын хошой алтан медальт Шифрин хэлэхдээ: “Өвлийн олимп бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш, харин хамгийн чухал нь тэр дэлхий дахинд эв нэгдлийн үзэл санааг харуулж байгаа явдал юм. Бид дэлхий дахиныг нэгтгэж, спортоор дамжуулан нөхөрлөлийг мэдрэх болно” гэжээ.
Зуны олимпын наадмыг зохион байгуулсан төдийгүй өвлийн олимпын наадмыг зохион байгуулах гэж буй анхны хот болохын хувьд, Бээжин дэлхий дахины итгэлийг алдахгүй юм. Одоогоор Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил сүүлийн шатандаа ороод байна. Тэмцээний 12 ордон талбайг бүрэн барьж дуусган, уралдаан тэмцээний болзол нөхцөлийг бүрэн хангасан байна. Өвлийн олимпын 3 хотхон, хэвлэл мэдээллийн төв зэрэг тэмцээний бус ордон талбайнуудыг хүлээлгэн өгсөн байна. 2021 оны 10-р сарын 5-наас 12-р сарын эцэс хүртэлх хугацаанд тэмцээний 8 ордон талбайд олон улсын 10 төрлийн тэмцээн, олон улсын долоо хоногийн 3 удаагийн бэлтгэл болон дотоодын хоёр удаагийн хэмжилт сорилтын арга хэмжээг дараалан зохион байгуулсан байна.
Хилийн чанадаас 2000 гаруй тамирчин, багийн удирдлагууд болон ажилтнууд ирж оролцох болно.Болгарын Үндэсний спортын холбооны захирал, “Левский” үндэсний спортын клубийн дарга Люсин Верчев саяхан нийтлэл бичин тэмдэглэхдээ: “энэ удаагийн өвлийн олимпын наадамд бэлтгэхийг төлөө, зохион байгуулагч тал холбогдох ажлуудыг бүрэн хийж дууссан байна, бүх ордон талбай, байгууламжууд бүгд бэлэн болсон байна. Ийм нөхцөл байдал нь оролцогчид болон үзэгчдийн хувьд бараг л төгс төгөлдөр болсон байна!” гэжээ.
Нэг сарын дараа Бээжин лавтайяа дэлхий дахинд “энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм” спортын наадмыг дэлгэн үзүүлж, олимпын наадмын үзэл санааг бүрэн харуулж, дэлхий дахин халдварыг даван туулж, гэрэл гэгээ зүг тэмүүлэхийг урамшуулан зоригжуулах болно. Дэлхий дахин Хятад улсыг хүсэн хүлээж байгаа, Хятад улс ч бэлтгэлээ сайтар базаасан байна. Эв нэгдэл бол хүчин чадал юм, ирээдүй рүү хамтдаа тэмүүлцгээе!
Эх сурвалж:Mongol.cri.cn