Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндрөөр үнэллээ

Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Австралийн олимпын хорооны ерөнхийлөгч Жон Коутс энэ сарын сүүлээр Бээжин хотод ирэх болно. Тэрээр ХТРТ-д ярилцлага өгч, Бээжин-2022 өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндрөөр үнэллээ.
Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд долоо хоног бүр хуралдаж, олон улсын олимпын хорооны холбогдох албаны хүний Бээжингээс ирүүлсэн тайланг анхааралтай сонсож байгаа билээ.
Жон Коутс хэлэхдээ, “Миний авсан мэдээллээс харахад Бээжинд ирсэн Австралийн тамирчид одоогийн авч хэрэгжүүлж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг ойлгон үнэлж байгаа. Энэхүү онцгой цаг үед олимпын наадам зохиож байгаа учраас цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой. Бид Бээжингийн өвлийн олимпын цар тахлын эсрэг ажилд бүрэн итгэлтэй байна. Тамирчид амар тайван уралдаан тэмцээнд оролцохыг хүсдэг учраас цар тахлын эсрэг ажлыг ойлгон дэмжиж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …