Сансрын хөлөг “Шэньжөү-13”-ын багийнхан үүргээ амжилттай биелүүлжээ

Хятадын нисгэгчтэй сансрын хөлөг “Шэньжөү-13” нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Jiuquan хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч тойрог замдаа орж байсан ба Бээжингийн цагаар 2021 оны 10-р сарын 16-ны 6:56 цагт автомат удирдлагаар “Тяньхэ” бүхээгтэй холбогдож, өмнө нь хөөргөсөн “Тяньжөү-2”, “Тяньжөү-3” ачааны хөлөгтэй залгалдан нэг цогц болж сансар дахь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ.

 Уг хөлөг сансарт зургаан сар амжилттай үүргээ биелүүлж, сансрын нисгэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нарыг тээвэрлэн энэ сарын 16-ны өдрийн 09 цаг 56 минутад эх дэлхийдээ амжилттай газардав.

Тэдний биеийн байдал хэвийн хэмээн эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдэв. Ийнхүү Шэньжөү-13 нисгэгчтэй сансрын хөлгийн үүрэг даалгавар амжилттай биелжээ.

Санал болгох мэдээ

Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. …