2022 оны Шилдгийн шилдэг тамирчнаар Ц. Цогтбаатар тодорлоо

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол өчигдөр /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм.

2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР (ЖҮДО БӨХ)

Монгол Улсын гавьяат тамирчин Ц. Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны Шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр тодров.

Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар Оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байлаа.

Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …