Одоо ажилд орох амархан боллоо

DSC00163Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд холбогдох байгууллагууд анхааран ажиллаж байгаагийн илрэл болж өнөөдөр нийслэл хотын баруун хэсэг буюу  СХД-ийн нутаг дэвсгэрт “Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг”-ийн үйл ажиллагааны нээлт болж байна.  Эл бирж нээгдснээр   хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нийсллэийн хамгийн их ажилгүйдэлтэй  СХД-ийн  ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдэд танилцуулах, улмаар иргэд ажлын байраа өөрөө сонгон ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгч байгаагаараа давуу талтай юм. Тус бирж нь   ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэдийг  хаана ажиллах, ямар ажил хийх, хэдэн төгрөгний цалинтай ажил сонгох бололцоог шууд харуулсан  хоёр  ТҮЦ  машиныг биржээ дээрээ ажиллуулж байгаа юм. Эдгээр машин нь хөдөлмөрийн төв биржийн төв сервэртэй холбогдсон бөгөөд  төв биржид бүртгэлтэй 33.576 бүртгэлтэй аж нэгэн нэгж, ажил олгогч байгууллагуудын ажлын байрны  тухайн өдрийн зар мэдээллийг  үйлчлүүлэгч,   ажилд орохыг хүссэн иргэд эд шууд харуулж байгаараа онцлогтой юм байна. Өнөөдрийн  байдлаар Монгол улсын хэмжээнд төв биржид бүртгэлтэй  21.333 ажлын байрны  сонголттой зар мэдээлэл эл ТҮЦ машинд агуулагдаж байна.

Ажилд орохыг хүссэн иргэд  ямар төрлийн ажлыг, аль байгуулагад,  хэдий хэмжээний цалинтайгаар ажиллаж болохоо ТҮЦ машины өгөгдөлд оруулаад  сонгон хэвлэж аваад ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд тухайн ажил олгогч байгууллага руу холбогдож болдогооро давуу талтай ажээ. Мөн эл биржийн найрсаг хамт олон ажилд орохыг хүссэн  иргэнд ажлын байр, ярилцлагад орохтой холбоотой зөвлөгөө  мэдээллийг хүргэж байх юм.

“Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг” үйлчилгээний цэгийг Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж, Монголын Хөдөлмөрийн биржүүдийн Нэгдсэн холбооны  санаачлагаар  “ОСТА” ХХБ, “Мэдлэгт суурилсан ирээдүй” ХХБ, “Хангалбумбат” ХХБ, “Прогресс ХХБ”, “Хөдөлмөрийн хөтөч” ХХБ -үүд хамтран ажиллаж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаар болж байна. Эдгээр 5 хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг 1000 гаруй аж ахуйн нэгжүүд өөрт шаардлагатай  байгаа ажлын байрны захиалгаа “Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг”-ээр дамжуулан өгч байхаар болжээ. “Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг” -ийг байгуулахад  дэмжиж тусласан  Хөдөлмөрийн төв биржийн Ц.Энхтуяа даргатай хамт олон, МХБНХ-ны хамт олонд  дээрх таван хөдөлмөрийн биржийн болон ажилтай орлоготой болохыг хүсэн иргэдийн өмнөөс таларснаа илэхийлье.

“Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг” СХД-т нээгдлээ,  ингэснээр одоо  ажил хүссэн иргэд эрхэлсэн ажилтай болохын тулд  сонины зар авч утасдан, байгууллага бүрийн  үүдийг сахих шаардлагагүй боллоо. Ажилд орохыг хүссэн иргэд хөдөлмөрчид та бүхэн  СХД-ийн 21-р хороолол, Чингис Соосэ сургуулийн эсрэг талд “Цоглог” төвийн нэг давхарт байрлаж байгаа “Хөдөлмөрийн бирж-Баруун төв цэг”-ээр үйлчлүүлнэ үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг  99623046, 89703046 тоот утсаар авна уу

??????????????????????????????? DSC00165 DSC00166 DSC00168DSC00171DSC00173

 

DSC00164DSC00162DSC00170А.Галт

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …