“Монгол уран бичлэг”-ийг Дэлхийн соёлын өвд албан ёсоор бүртгэлээ

battumur-d-turuu-morinii-magtaal201070x-0muutuu-behӨчигдөр ЮНЕСКО-гийн удирдах хорооны 24 гишүүн орон “Монгол уран бичлэг”-ийг хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэн авчээ./Монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлээд байсан юм./

Тодруулбал, энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж байгаа юм. Тус хуралд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн оролцож байгаа бөгөөд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Мөн тус хуралдааны үеэр манай улсаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлсэнийг хэлэлцэх юм байна.

Сонирхуулахад, уран бичлэгээс өмнө хүн төрлөхтний соёлын өвд Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, болон Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа бүртгэгдсэн билээ.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …