
Баасан гарагт Москва руу “шударга ёсны жагсаал” зохион байгуулж, Ростов хотын төвийг хяналтдаа аваад байсан “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бямба гаргийн орой Оросын нийслэлээс 200 км-ийн зайд хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж, хээрийн хуарангууд руу буцааж байгаагаа зарлав.
“Нэг өдрийн дотор бид Москва руу 200 км-т тулж очсон. Энэ хугацаанд бид цэргүүдийнхээ нэг ч дусал цусыг урсгаагүй.Бид цуваагаа эргүүлэн татаж, төлөвлөгөөний дагуу хээрийн хуарангууд руу буцаж байна” гэж Пригожин бичлэгтээ мэдэгджээ. Гэхдээ ямар төлөвлөгөөний талаар ярьж байгаагаа тодорхой дурдаагүй байна.
“Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Беларусийн удирдагчидтай хэлэлцээ хийсний дараа цуваагаа зогсоохыг зөвшөөрлөө гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн албанаас мэдээлсний дараахан Пригожин мэдэгдэл хийжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл