Евгений Пригожин хувийн онгоцтойгоо осолдож, амиа алджээ

Лхагва гарагт Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна. Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ.

Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд  Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ.

Гурван нисгэгч, долоон зорчигчтой онгоц өчигдөр Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд нисэж яваад нийслэлээс хойд зүгт 100 км орчим зайд осолджээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …