Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

“Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А маягт шаардахгүй эмгэгээр лавлагаа шатны эмнэлэгт үзүүлээд шаардлагатай тохиолдолд бусад кабинет, эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт дахин шаардах зэрэг хүндрэл гарсан.
Иймд жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтын давтан үзлэгт орох шаардлагатай иргэдэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй байх зохицуулалт хийжээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.31/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын …