Н.Лхагвадорж: Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. ДЭМБ-аас тогтоосон утааны дээд хэмжээнээс Улаанбаатар хот 4 дахин их хэмжээний утаатай байна. Тогтоогдсон хэвийн түвшнээс даруй 25 дахин их утаатай орчинд нийслэл Улаанбаатарчууд амьдарч байна.

2017-2019 оны хооронд энэ гамшгийн асуудлыг шийдэх нэрийдлээр 450 гаруй тэрбум төгрөгийг утааг бууруулах зорилгын хүрээнд төсөвлөсөн боловч нийт 43 ажлаас ердөө 3 ажлыг нь л хийж гүйцэтгэсэн байна.

Жилээс жилд утаанаас үүдэлтэй, амьсгалын замын өвчлөлөөр иргэд хэдэн зуугаараа нас барж байна. Жилд дунджаар нас барж буй хүмүүсийн 15 хувь нь бага насны хүүхдүүд байна.”гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …