Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ

Алтанбулаг боомтоор 2023  оны  байдлаар 81 орны 561314 зорчигч, 54 орны 215291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

 Тодруулбал Монгол Улсын 368586, ОХУ-ын 176095, бусад орны 16633 иргэн,  Суудлын машин-173170, ачааны 38067, автобус-3059, мотоцикл-740, бусад-255 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус тус өссөн байна.

 Алтанбулаг боомтод цогц бүтээн байгуулалтын ажил өрнөснөөр тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.

 

Санал болгох мэдээ

Нэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулья

Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. …