Нүдний цагаанд ээмэг суулгах хагалгаа /видео/

Нью-Йорк хотноо байрлах “Лазер Вишион” хэмээх эмнэлэгт нүдний цагаанд ээмэг буюу чимэг суулгах болжээ. Уг үйлчилгээг Ази эмч Чанг гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр энэ төрлийн мэс ажилбраараа Европ болон Америкт алдартай болоод байна.

eye-implant-550x330

3,5 мм янз бүрийн хэлбэр бүхий ялтсыг 3000 ам.долларын үнэтэй хийдэг бөгөөд тус мэс ажилбарынхаа тухайд Чанг “Хүмүүс хараад нүдэн дотор суулгачихлаа гэж боддог гэвч үгүй энэ зүгээр л нүдний цагаан хэсгийн гадаргуу дээр тогтоосон. Сохрох болон ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Зүгээр л чимэг” гэсэн байна.


Тус мэс ажилбарыг хамгийн анх 2004 онд Германд хийж байсан юм байна. Хэдий одоогоор ямар ч хохирогч байхгүй, Чанг эмч үүнд ямар ч хор хөнөөл байхгүй гэж байгаа ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл хагалгааг хүлээн зөвшөөрөгүй байгаа ажээ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …