Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын зээл авсан ч эргэн төлөөгүй этгээдийн авсан зээлийг хүүгийн нь хамт төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүсэлтийг УЕПГ-т гаргалаа.

 

Холбогдох хуулийн хүрээнд зааснаар улсын алдагдсан боломжийг нэхэх, төрийг хохиролгүй болгох эрх үүрэг Прокурорын байгууллагад байдаг бөгөөд энэ дагуу тус байгууллага ажиллахыг тэрбээр хүсэлтдээ онцолжээ.

Иргэн О.Батнайрамдал “Өнгөрсөн хугацаанд миний бие БЗС-гийн асуудлаар АТГ-т гомдол гаргасан ч харамсалтай нь гэмт хэргийн шинж чанаргүй байна гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэхгүй хаасан байдаг. Эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс болох гэр бүлийн хүн, үр хүүхэд, хамаатан садан найз нөхөд, өөрсдөө хүртэл БЗС-аас зээл авч, авсан зээлээ төлөхгүй тэглүүлсэн гэх асуудал ч ил боллоо.

Иймд Монгол Улсын иргэн хүний хувьд БЗС-ийн асуудал нь төрийг 345,000,000,000 төгрөгөөр хохироосон гэж үзэж Нийгмийн алдагдагдсан боломжийг нэхэж, төрийг хохиролгүй болгох эрх үүрэг нь Монгол Улсын хуульд заасанаар Монгол Улсын прокурорын байгууллагад байдаг тул танай байгууллагад энэхүү гомдолыг хүргүүлж байна.

Баримт дурьдахад Боловсролын зээлийг анх 1997 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар БЗС-ийн гадаад зээлийн хөтөлбөрт 2368 суралцагчид хамрагдаж, олгосон зээлийн дүнг өнөөдрийн ханшаар бодож үзвэл 363,000,000,000 төгрөгийн зээлийг олгосон ба тус зээлийн эргэн төлөлт байдлаар 18,000,000,000 төгрөг буюу 4,9 %-тай байгаа тун ч чамлахаар үзүүлэлт юм.

Тус сангаас зээл авсан улс төрд нөлөө бүхий этгээдүүд өнөөдөр зээлээ төлөхгүй төлсөн гэх хүмүүс нь хүүгийн төлөөгүй байгаа нь ард түмнийг басамжилсан асуудал гэж миний бие харж байна. Эдгээр нөхдүүдийн зарим нь өнөөдөр 2024 оны УИХ-ийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилж явна.

Миний хувьд БЗС-ийн зээлээ хүүгийн хамт төлөөгүй этгээдүүд БЗС-аас авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөд, бусдын хүүхдүүд гадаадад суралцах боломжийн нээж өгөөд, дараа нь ард түмнийг төлөөлөх, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй гэж харж байна. байна. Зарим эрх мэдэл албан тушаалтай этгээдүүд өөрийн өнгө үзэмжээр ард түмний төсвийн мөнгөнөөс хумсалж БЗС-ийн өртэй байсан этгээдүүдийн төлөх ёстой байсан зээлийг нь хууль зөрчин чөлөөлсөн (тэглэсэн ) мэдээлэл байна.

Боловсролын яамны үе үеийн сайд нар өөрсдөө тушаал гаргаж, холбогдох хууль дүриийг илтэд зөрчин 2008-2023 оны хооронд нийтдээ 867 зээлдэгчийн 80,200,000,000 төгрөгийн зээлийг дээрхи хуулийг зөрчин чөлөөлсөн байна.

Ганцхан жишээ дурьдахад, 2012-2016 оны хооронд Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр нь ЗГ-ын хуралдаанд ч танилцуулахгүйгээр нийтдээ 7 удаагийн тушаалаар 435 зээлдэгчийн төлөх ёстой байсан 11,649,067 ам. доллар буюу 40,600,000,000 төгрөгийн зээлийг чөлөөлсөн байгаа нь нийт БЗС-ийн зээл чөлөөлөлтийн 50%-ийг дангаар чөлөөлсөн нь анхаарал татаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БЗС-ийг гадаад зээлийн авлага миний тооцолж байгаагаар 345,000,000,000 төгрөг байгаа бөгөөд энэхүү төлбөрийг төлүүлж бусдад боловсролын тэгш боломж олгох боломж гэж харж байна.

Иймд Монгол Улсын иргэн хүний хувьд БЗС-ийн зээлээр дамжуулан төрийг 345,000,000,000 төгрөгөөр хохироосон энэ үйлдлийг хянан шалгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийг хохиролгүй болгож өгөх тухай гомдлыг Прокурорын байгууллагад гаргаж байна” гэв.

Ямартай ч иргэн О.Батнайрамдалын гомдол, хүсэлтийн дагуу Боловсролын зээлийн сангийн зээлдэгчид, зээлийн эргэн төлөлтийг прокурорын байгууллагаас шалгах нь тодорхой бололтой.

А.Галт

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …