Барилгын хогоо цонхоороо гарган хаях нь байж болох хэвийн үзэгдэл үү

Манай улсад аливаа хууль дүрэм хэрэгждэггүй гэдгийн сонгодог жишээг барилга барьж байгаа компанийн ажилтнууд илэрхий харуулж байна. Тэдний барьж байгаа барилгын материалд тавигдах норм нормативын  стандартын тухай ярих ч хэрэггүй биз. Даварсан барилгын компаны ажилтнууд барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасаар байна. Одоо  байтлаа барилга барьж байгаа бүх компаниуд барилгын хогоо хэдэн давхараас байсан ч хамаагүй цонхоороо гаргаад чулууддаг болж байгаа юм уу даа. Өмнө нь бид Хан-Уул дүүргийн Алтай хороололын өмнө, Дунд голын хойно  баригдаж байгаа  12 давхар орон сууцны  барилга барьж байгаа ажилчид шуудайтай  барилгын хогоо 12 давхарын цонхоороо шидэж  байгааг мэдээлж байсан.

IMG717-600x450


Тэгвэл бид энэ удаад нийслэл  хотын төвд, Засгийн газрын ордны баруун талд, Хуульзүйн үндэсний төвийн хойно, хуучин   тусгай эмнэлгийн газар дээр баригдаж байгаа барилгын ажилтнууд нь цонхоороо хогоо гарган хаяж байгаа мэдээлэл хүргэе. Ингэж хогоо цонхоор хаяснаас болж  ойр орчимд нь их хэмжээний тоосжилтыг бий болгож, ойролцоо явж байгаа хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байлаа.

IMG758

IMG753

Асуудлын гол нь барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж байгаа явдал юм.  Улсыын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, барилга хот байгуулалтын яамны холбогдох газрууд энэ мэтийн барилга барих дүрэ журмыг зөрчиж байгаа газруудтайгаа хариуцлага тооцохгүй бол нэг мэдэхэд доогуур нь явж байсан хүний дээрээс шуудайтай барилгын хог унаж амь насанд  нь ч хүрч мэдэхээр байгааг манай сайтын зүгээс  анхааруулж байна.

А.Галт

index

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …