Н.Учрал:Ахмадуудаа насаар нь зүтгүүлчхээд автобусаар үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2024 оны 05 дугаар сарын нэгний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Хуралдаанаар энэ хуульд оруулах саналаа Н.Учрал гишүүн хэлсэн юм.

Тэрбээр “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчдын энэхүү конвенцийг иргэд халамжийн хууль гэж ойлгож болохгүй гэдгийг хэлмээр байна. Төр нь ахмад настанд үйлчилгээ үзүүлнэ гэдэг халамж огт биш юм. Тэр хүн ухамсарт амьдралаа зориулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлж, хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ төрөөсөө өрөө авч байгаа үг шүү дээ. Төр ахмадууддаа хандаж байгаа хандлагаа өөрчлөхгүй бол халамжийн тогтолцоо л яваад байна гэсэн ойлголт, хандлага байж болохгүй.

Жишээ нь, өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож,  ханддаг даргатай болчоод байна. Нэг өглөө сэрэхэд ахмадууд нийтийн тээврээр 7 хоногт 3 удаа явна гэсэн журам гаргачихдаг. Энэ талаар хатуу хуульчилж өгөхгүй бол орон нутгийн чанартай дарга нар гэнэт гарч ирээд 7 хоногт та нар 3 л явна. 4 явбал төлбөрөө төлөөрэй гэж болохгүй. Төр нь ахмадуудаа насаар нь зүтгүүлчхээд автобусаар үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ.“Бид эрч хүчтэй үедээ улс орныхоо төлөө зүтгэсэн байхад хэдхэн жил биднийг автобусаар үнэ төлбөргүй явуулж болдоггүй юм уу”гэж ахмадууд хэлдэг.

Мөн хувийн хэвшлүүд ахмадуудын төлөө ажиллах хөшүүргийг бий болгох ёстой. Ахмадын өргөө, ахмадын халамжийн болон ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүд алслагдсан хот, сум, суурин газарт газарт байхгүй байна гэж яриад байгаа. Ахмадад зориулсан үйлчилгээг нэвтрүүлэх юм бол хувийн хэвшлийг бүх төрлийн татвараас таван жил хойшлуулах хэрэгтэй. Хувийн хэвшлүүдийг бодлогоор дэмжиж хөшүүрэг хийхгүй бол төр 100 хувь асуудлыг шийднэ гэж байхгүй.

Ийм учраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд энэ заалтыг ирэх 7 хоногт оруулж баталчихвал энэ концевцитэй уялдана гэсэн бодолтой байгаа”гэв.

 

 

Санал болгох мэдээ

Фото: Олон улсын гэр бүлийн өдөр 70 хос хуримлалаа

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар …