Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын удирдлагуудтай салбарт тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах тухай, эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийж, эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар уулзалтад оролцогчид нээлттэй санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэл, салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар танилцуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөр, түүнээс шалтгаалах тусламж үйлчилгээ тасалдах эрсдэл, байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны оновчтой бус байдлаас шалтгаалсан тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдэл, гадаад зээл тусламж, олон улсын байгууллагын санхүүжилтийн үр ашиггүй зарцуулалт зэргийг бууруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Мөн салбарын бодлого, хэрэгжилтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, үр дүнтэй шийдвэрлэхэд салбараараа идэвх санаачилгатай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, ажлын давхардал хийдлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн бүх байгууллагуудын дунд уулзалт зөвлөгөөнийг тогтмол хийж байхаар тогтлоо.

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай тухайн байгууллагад тулгамдаж байгаа …