Балчирхан үрсдээ “Мөсөн Цирк”-ийн тоглолтоор бэлэг бариарай!

IMG_9187  Өнгөрсөн хавар “Дэлхийн Цирк Монголд” олон улсын хамтарсан тоглолтыг 30 жилийн дараа зохион байгуулж Циркийн гадаа уртаас урт дараалалыг үүсгэн ойрын жилүүдэд байгаагүй дуулиан шуугиантай олон хоног үргэлжилсэн томоохон тоглолтыг үзэгчиддээ хүргэж байсан “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ дахин дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Москвагийн Мөсөн циркийн тоглолтыг Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан толилуулж байна. Монголд анх удаа тоглогдож буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу энэ амралтын өдрүүдэд АСА циркэд нээлтээ хийсэн билээ. 3 өдрийн дотор 8 удаа тоглосон ч шоу тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ. Ердөө 7 хоног тоглогдохоор төлөвлөгдсөн ч үзэгчдийн хандалт ихтэйгээс дахин сунгаж тоглохоор болжээ.  Айлчлан ирж буй шинэ жилийн баяраар Монголчууд бид гэр бүлээрээ бяцхан үрстэйгээ дэлхийн гайхамшигт тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжтой боллоо. Дэлхийд тоотой цөөн байдаг циркийн өвөрмөц энэ төрөл Монголын хүүхэд багачуудын энэ жилийн шинэ жилийн хамгийн гайхалтай бэлэг болох нь гарцаагүй юм.

IMG_9192

Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тоглохоор болж байна. Тасалбарын үнэ суудлынхаа байрлалаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөгний үнэтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 94992070, 96662070 дугаарын утаснаас аваарай. Энхрий бяцхан үрс, дүү нартайгаа хамт гайхамшигт мөсөн циркийн тоглолт үзэж,  хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээгээрэй!

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …