Н.Учрал: Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.23/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш.

Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. “ТӨГРӨГ НУУР” ч бай, “УХАА ХУДАГ” ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын баялаг.

Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тийм учраас ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс.

Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. Хуулийн дагуу бид нуураа ч авна, худгаа ч авна, овоо толгойгоо ч авна. Овоолгоо ч авах л ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин. Хэлэлцээрүүдийг хийнэ.

2007 оны тогтоол дээр нийтдээ 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад л олон асуудал гарч ирж байгаа. Тийм учраас хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд ажиллаж байж бид ирээдүйд ӨР БИШ, ӨВ үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой” хэмээн мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Шударга ёсны “сүүдэрт нуугдсан” төр

Нийгмийн үндсэн тулгуур багана болсон шударга ёс өнөөдөр манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байна. Ардчилсан …