Чөлөөт ахмадын “Баасан авгай” Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна

511255452aadb356b36771Төрийн сайд хүмүүн өөрөө бүхнийг мэддэг мэдлэг, эрдэмтэй байх  албагүй ч  тойрон хүрээлүүлсэн зөвлөхүүд нь салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүд байх ёстой. Дэлхийн  хөгжингүй том гүрнүүдийн гүйцэтгэх засаглалын тэргүүд  улс орныхоо салбар  тус  бүрийн онол практикаа мэддэг шилдэг эрдэмтдийг өөрийн бататган оролцуулж, зөвлөхөөр   ажиллуулдаг  зарчимтай ажээ.  Харин манайд бол байдал тэс ондоо.

Ерөнхий сайд хуулийн хүрээнд орон тооны болон орон тооны тус зөвлөхүүдтэй байдаг. Тэдгээр зөвлөхүүд нь өөр өөрийн хариуцсан салбарын хүрээнд төрийн бодлого шийдвэр гарахад судлагаа, тооцоо, баримт мэдээллээр Ерөнхий сайдыг хангах  үүрэгтэй. Энэ тухай “Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ” гэж  зөвлөхүүдийн ажил үүргийнх нь чиг үүргийг холбогдох хууль, журмаар тодорхойлж өгчээ.

Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нь Л.Гансүх, Д.Батмөнх, Б.Ган-Очир,  Э.Дөлгөөн,  М.Хүдэрбаатар,О.Цогтгэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр гэсэн долоон зөвлөхтэй. Л.Гансүхийн хувьд түүний ахлах зөвлөх юм.  Ерөнхий сайд маань өнгөрсөн  өвлийн яг энэ цаг үед  гурван сар гаруй ажиллаж байгаа дээрх нэр бүхий зөвлөхүүддээ

– Ахлах зөвлөх Л.Гансүхдээ 14 сая төгрөг

– Зөвлөх Б.Ган-Очирт 30 сая төгрөг

– Зөвлөх Д.Батмөнхөд 15 сая төгрөг

– Зөвлөх  Э.Дөлгөөнд 5 сая төгрөг

– Хэвлэл мэдээлэл хариуцсан Ц.Мөнхтөрд 10 сая төгрөгийн урамшуулал тус тус олгож, нийт 75 орчим сая төгрөгийн урамшууллыг олгожээ. Ямар үндэслэлээр яаж олгсон  нь одоог хүртэл тодорхой бус байгааа юм.

Манай улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын  зөвлөхүүд их өвөрмөц хүмүүс байдаг бололтой. Ерөнхий сайд маань  өнгөрсөн хавар Бурхан  Халдунд ард түмнээ даатгахаар яваад цасан шуурганд төөрч золтой л амиа алдчихаагүй. Сураг сонсохнээ нь түүнд “Ард түмнээ Бурхан Халдун ууланд даатгая” гэж зөвлөхүүдийн нэг нь зөвлөсөн гэх.

54150c6183e818fbbigБурхан халдунд Ерөнхий сайд хэрхэн  төөрсөн  тухай, яаж  гал түлж түүдэг асаасан тухай, Ерөнхий сайд  туулай байсан хамаагүй  агнаж,  идэх юмсан  гэсэн тухай  түүний  зөвлөх Б.Ган-Очир гэгч эрхэм “хүний нүдэнд харагдахуйц супер реалити” ярилцлага өгч өөрийгөө болон ерөнхий сайдыгаа олны өмнө  эвгүй байдалд оруулсан. “Ямарч том дарга байсан нэг шөнийн дотор л ялгаагүй л аюулд ордог юм байна” гэж Б.Ган-Очир зөвлөх  алдартай афоризмаа энэ үед  хэлсэн байдаг. /түүний ярилцлагыг  http://www.24tsag.mn/content/30166.shtml  эндээс уншина уу/

big353Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр Кёкүшюзан Д.Батбаяр ажиладаг бол, ахмад настнуудын нийгмийн бодлогийн зөвлөхөөр, олноо “Баасан авгай” гэж нэрлэгддэг Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан ажилладаг  гэнэ. Тэрээр  Ерөнхий сайдын зөвлөх болоод зогсохгүй  улсын хэмжээнд ахмад настнуудтай холбоотой бүхий л төсөл хөтөлбөрийг өөрийн холбоогоор дамжуулан хэрэгжүүлэх шийдвэрийг Ерөнхий сайдаас гаргуулж чаджээ. Өнгөрсөн жил МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн шинэхэн боловсон хүчин ийнхүү шууд Ерөнхий сайдын зөвлөх болтлоо “томорчээ”.

“Ухаангүй түшмэлд урагшгүй албат” гэдэг үг байгаа оноод байх шиг.

Ц.Мөнх

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …