Сошиал сүлжээгээр сурталчлагдаж байгаа эм нэртэй элдэв “ХОР”-д хэн хяналт тавих вэ?

Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн, чанаргүй эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, элдэв өвчнийг эдгээх боломжтой хэмээн олон нийтийн сүлжээгээр сурталчилдаг эм, витаминд хяналт тавьдаг, стандартыг нь мөрдүүлдэг газар гэж байна уу. Магадгүй инфлүүсэр нэртэй олны танил, олон зуун дагагчтай хүмүүсийн сурталчилснаар эдгээр эм, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэртэй “ХОР”-ыг авч хэрэглээд гоо сайхан, эрүүл мэнд, амь насаараа хохирох бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Өмнө нь олны танил жүжигчид орон сууц барьдаг компаниудтай хамтран ажиллаж, сурталчилгаанд нь оролцон “иргэдэд байр орон сууц авахыг уриалж, бид тантай хөрш болно, бид бас захиалсан” хэмээн сурталчилснаас болж олон иргэд тэдэнд итгэж байр захиалж мөнгө төгрөгөө өгчихөөд өнөөдөр хүртэл 3-5 жил мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирчихсон яваа жишээ бий.

Тэгвэл сүүлийн үед фейсбүүкээр “энэ эмийг, ууснаар, тэр наалтыг нааснаар, эл тосыг түрхсэнээр өвчнийг эдгээнэ, таныг тураана, арьсыг чангална, цайруулна, гоо сайхан болгоно, тэр бүү хэл “чалх сайжруулна” гэх мэтээр элдэв эм, эмийн бүтээгдэхүүн, тос, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витаминуудыг олны танил, олон зуун дагагчтай хүмүүс сурталчлан өндөр үнээр борлуулах” боллоо.

Мэдээжийн хэрэг тус бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирж байгаа компани ашиг орлогоо бодож, олны танил хүмүүсээр сурталчлуулах нь зүйн хэрэг ч сурталчилгаанд нь оролцож байгаа инфлүүсэрүүд, олны танил хүмүүс та бүхэн тухайн бүтээгдэхүүнийг сурталчлахдаа БОЛГООМЖТОЙ хандах  ёстой.

Учир нь иргэд таны ярьж хэлж байгаа сурталчилгаанд тань итгэж тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа учир дараа нь элдэв асуудал болоход танд хариуцлага ирнэ. Танд хууль эрх зүйн талаас танд хариуцлага ирэхгүй, та хариуцлага хүлээхгүй, мөнгийг нь аваад сурталчилгааг нь хийж өгсөн гэж бодож байгаа ч магадгүй тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон олон арван иргэдийн гомдол, зүхэл, хэл ам танд “ҮЙЛИЙН ҮР” болж, хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг ямагт санах нь зүйтэй болов уу…

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

https://amlalt.mn/p/1003400

Эх сурвалж: Амлалт.мн

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …