УИХ-ын гишүүдийн 19 нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй юү?

tur rrНийтлэлч Баавар “Элбэгдоржийн хувьсгал” хэмээх шинэхэн нийтлэлдээ Монголын улс төр, нийгмийн өнөөгийн  өнгө  төрхийг нэлээд тодорхой   гаргажээ.  Тухайлбал,

Монгол нутагт нийтийн ойлголтоор “төр” үүсээд хоёр мянга гаруй жил болжээ. Гэвч сүүлийн 300 гаруй жилд төр байсан юм гэж үзэхэд өөрийн мэдэлгүй, бусдаас хараат дуулгавартай гүйцэтгэгч аппараттай байлаа. Өөрөө өөрийгөө мэддэг төртэй болоод ердөө л хорь гаруй жил болж байна. Тэгээд одоо өөрсдийгөө мэдэж байгаа царай нь энэ! Бүртгэгдсэн 25 мянган бөөтэй (мөн чанар нь ижил боловч лам нарын армийг тооцоогүй шүү), 25 мянган төрийн бус байгууллагатай, 25 өдөр тутмын сонинтой, 250 орчим монгол хэлээр гардаг телевизийн сувагтай (бараг сум болгонд өөрийн гэх бий), 2500 амьд сэрүүн гавъяаттай, хорь гаруй улс төрийн намтай, төрийн дээд эрх барих байгууллага болох парламентийн гишүүдийн 25 хувь нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй (нэрлэх үү?), хорь орчим төрийн яамтай энэ орон байгалийн баялагаас буй болсон мөнгийг авилга хээл хахууль, шамшигдуулал, хулгай дээрэм, сүрдүүлэг, баярхал, цамаархал, санал худалдаж авах, хуйвалдах, албан тушаал борлуулах зэрэг замаар бие биендээ дамжуулан шилжүүлж амьдарч байна. Авилгаар дэлхийн тэргүүлэх орны нэг. Хуулийн биелэлтээр ч эсрэг үзүүлэлтээр нь бас л толгой  цохино гэжээ.

Түүний дээрх бичлэг дотроос “парламентийн гишүүдийн 25 хувь нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй /нэрлэх үү?/” гэсэн хэсэг өөрийн эрхгүй анхаарал татлаа. Улс орны хэмжээний  нэр хүндтнй нийтлэлч маань санамсаргүй, амныхаа зоргоор эл тоог хэлээгүй  нь тодорхой. Энэ хүмүүсийн тоонд хэн хэн орохыг “нэрлэх үү?” гэж асууснаараа нийтлэлч Баабар сайн мэдэж байгаа бизээ.

Тэгвэл уншигчид та бүхэн УИХ-ын  76  гишүүдийн 25 хувь буюу 19 гишүүнийг  хэн нь сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэж гэж бодож байна вэ?

Сэтгэгдлээр дамжуулаад  нэрлээд байгаарай …

 index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …