Жолоочгүй ачааны машин Оросын зам дээр нэмэгдсээр байна

Сүүлийн үеийн ухаалаг системийн хяналттай тээврийн хэрэгсэлтэй боловч жолооч хөндлөнгөөс оролцоход бэлэн байдаг III түвшний жолоочгүй ачааны машин ОХУ-ын зам тээврийн сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ямар нэг асуудал үүсэлгүй ажиллаж байгаа гэнэ.
Замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оролцох боломжтой автомашины технологийг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх цогц төлөвлөгөөг ОХУ-ын Шадар сайд Виталий Савельевын удирдсан стратегийн хурлаар хэлэлцжээ.
Батлагдсан замын зураглалын дагуу хүний ​​оролцоогүйгээр явах чадвартай V түвшний автоматжуулсан тээврийн хэрэгслийн хууль эрх зүйн хүрээг боловсруулж байгаа бөгөөд 2035 он гэхэд жолоочгүй ачааны машины зах зээлийн концепцийг бий болгох төлөвлөгөөтэй юм байна. Гол алхам бол засгийн газарт тусгай хууль өргөн барих явдал гэнэ.
Уулзалтын дараа гаргасан сайд нарын мэдэгдэлд дурдсанаар, уг хуулийн төслийг 2026 оны эхний улиралд засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …