Хятад улс Хуанхэ мөрний дээгүүр барьсан хурдны замыг ашиглалтад оруулжээ

БНХАУ-ын Хэнань мужийн Лүө-ян хотод Жи-Шинь хурдны зам ашиглалтад орсон байна.

Тодруулбал, Хуанхэ мөрний дээгүүрх өндөр даацын гүүр, ухаалаг тээврийн системтэй, зургаан эгнээ бүхий 48 км урт тус хурдны зам нь Жиүюань болон Шиньань тойргийг холбох аж.

Байгаль орчинд ээлтэй инженерийн шийдлээр баригдсан энэхүү зам нь зорчих хугацааг 2 цагаас 40 минут болгон богиносгож, бүс нутгийн логистик, аялал жуулчлал болон эдийн засгийн өсөлтийг хурдасгах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Эгзэгтэй чиг хандлага

Японы Ерөнхий сайд түүхэн том ялалт байгууллаа: Такаичигийн нам баруун жигүүрт асуудал дагуулж болзошгүй амлалтаар …