Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News телевизээр мэдээлжээ.
Тоглолт пүрэв гарагт болох байсан боловч Финландын багийн тоглогчдын дунд өвчлөл илэрсэн байна. Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, уг тоглолтыг хойшлуулах шийдвэрийг эмнэлгийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр гаргажээ.
Хамтын шийдвэрийн хүрээнд бүх арга хэмжээг авч, эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг чанд мөрдөн хэрэгжүүлсэн гэж ОУОХ мэдэгджээ. Мөн тамирчид, дасгалжуулагчдын баг, албаны хүмүүс болон тэмцээний бүх оролцогчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь эн тэргүүний зорилт байсныг дурдаад, тоглолтыг хойшлуулсан нь “зайлшгүй хийх хариуцлагатай алхам” байсан гэдгийг онцолсон байна.
Өвлийн олимпын XXV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Италийн цагаар 20:00 цагт алдарт Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл