Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулган болж байна

Монакогийн Вант улсад Дэлхийн Цэргийн спортын холбоо буюу CISM-ийн 81 дэх Ерөнхий ассамблейн чуулга уулзалт болж байна.

Тус чуулгад Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүн 91 орны төлөөлөгчид оролцож байгаа юм. “Спортоор нөхөрлөцгөөе” уриан дор зохион байгуулж буй тус чуулга уулзалтаар 2025 онд олсон тэмцээний мэдээ, гүйцэтгэлийн тайлангаас гадна энэ жил болох уралдааны талаар хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн 2027 оны АНУ-ын Шарлотт хотод болох Дэлхийн цэргийн зуны наадмыг бэлтгэл ажлын мэдээллийг сонссон байна.

Хуралд манай улсаас Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, CISM-ын Монгол Улсыг хариуцсан Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Г.Өсөхбаяр, Спорт хорооны захиргааны удирдлагын албаны дарга дэд хурандаа Н.Отгонбаатар, Батлан хамгаалах яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн хошууч Я.Эрдэнэбилэг нар оролцож байна.

Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий, ертөнцөд улс орнуудын энхтайван, найрамдлыг хэвээр хадгалах, ойртуулахад спорт, спортын нөхөрлөл нь хамгийн үр дүнтэйг хуралд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

Ташрамд дурдахад, Дэлхийн Цэргийн спортын холбоог 1948 онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 142 улс нэгджээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Энэ онд …