УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ эргүүлэн татагдах “болзол”-оо хангачихсан уу

УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга, орлогч дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт 180 гаруй иргэдийн хохироож, залилсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

2024 онд УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, түүний ажлын албаны даргаар ажиллаж байсан, одоо Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ариунболд, Б.Юмжирмаа, Д.Мэндсайхан нар үгсэн хуйвалдаж, Хөвсгөлийн Засаг дарга Л.Төмөрбаатарт итгүүлэн, 2024 оны 4 сард буюу 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт 180 гаруй иргэдийг Солонгос улс руу намрын ургац хураалтын ажилд зуучилж явуулна хэмээн иргэн тус бүрээс 2.0-2.5 сая төгрөгийн хураамж авсан байна.

Харамсалтай нь Солонгос явж ажил амьдралаа дээшлүүлнэ гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн багийн залууст итгэсэн иргэд өнөөдрийг хүртэл солонгос яваагүйгээр үл барам, төлсөн мөнгөө эргүүлэн авч чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн ажлын албаны хамаарал бүхий залуусаар дамжуулан, 2024 оны УИХ-ын сонгуулийнхаа мөнгийг иргэдийг “залилж” босгож аваад, хөсөр хаяжээ. Тэдэнд мөнгөө өгч, Солонгос явна гэж итгэсэн иргэд одо хүртэл мөнгөө ч авч чадалгүй, цагдаа шүүхийн байгууллагад хандахаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар, Засаг даргын орлогч, холбогдох албан тушаалтнууд нэр холбогдсон, хохирогчдын мөнгөний үзүүр УИХ-ын гишүүн, УИХ-ын орлогч дарга Ж.Бат-Эрдэнэтэй очиж холбогддог учраас учраас асуудал нь “дарагдаад”, иргэд хүчин мөхөстсөн байдалтай цаг хугацааг элээсээр иржээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Булган аймгийн Засаг дарган орлогч О.Ундрах, аймгийн ИТХ-н нэр бүхий төлөөлөгчид та бүхэнд хандаж хэлэхэд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдлаар Залилах” гэмт хэрэг үйлдсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйлчлэлийг сануулья.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлд гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдийг эргүүлэн татахаар төлөвлөсөн.

Иргэдэд их хэмжээний хохиролд учруулсан байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нарыг хууль хяналтын байгууллагаас нэн даруй мөрдөн шалгаж, гэм буруутай бол хуулийн дагуу хариуцлагад татах шаардлагатай.

Бидэнд ирсэн мэдээллээр гурван аймгийн 180 гаруй иргэдийн залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй энэхүү үйл хэрэгт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар цаад нарийн учрыг нь мэдэхгүй, иргэдийн адил итгэл үнэмшилтэй итгэж орсон бөгөөд саяхан болсон МАН-ын Бага хурал дээр хохирсон 180 иргэдийн нэрийн өмнөөс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд хандан бухимдлаа илэрхийлсэн гэнэ.

Ц.Мөнх

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин …