“Эрдэнэс Монгол” гэдэг нэр үүнээс хойш түүх болон үлдэхээр болжээ

“Эрдэнэс Монгол” гэдэг нэр үүнээс хойш түүх болон үлдэхээр болжээ. Харамсалтай яа. Монгол улсын Засгийн газраас үндэсний уул уурхайн аварга нэгдэл болох “Эрдэнэс Монгол” гэдэг нэршлийг өөрчилж, бүтцийн хувьд өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргав. Нэр солих гэнэтийн шийдвэрийн ард ямар ашиг сонирхол, санаархал байгаа вэ?

Үүнээс хойш нэгдлийн зохион байгуулалт чиг үүргийн дагуу ажиллах уу. Одоо юу өрнөх бол ?.

Бүтэн гурван зууныг харийн засаглал дор толгой унжуулан, унтлагын өрөөндөө эвшээлгэж өнгөрүүлсэн Монголчууд 90-ээд оноос таглаж хадаад удсан цонхоо нээж барууны ертөнцийг сонирхон харсан. Зах зээлийн нийгэм, ардчилал, хүний эрх, чөлөөт арилжаа, брэндинг, нэр хүнд гээд огт сонсож байгаагүй гэхэд хаашаа ч, ойрхон таньж мэдэхгүй зүйлсээ бид тэр цонхоор олж харсан юм. Тэндээс барууны соёлд брэндинг гэдэг нь нэр хүндийн илэрхийлэл, хүнд хүчир хөдөлмөр, он удаан жилийн тогтвортой чанарын баталгаа болдог гэдгийг олж мэдэв. Гадны томоохон корпорациуд зуун дамнан нэрээ хадгалж, түүгээрээ дамжуулан зах зээлд өөрийн гэсэн “дархлаа”-г бүтээдэг аж.

Манай улс ч тэдний жишгээр үндэсний брэндүүдээ өлгийдөн авч, хөгжүүлж эхэллээ. Говь, Гоёогийн ноолуур дэлхийн загварын тайзнаа гарч, “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” зэрэг уул уурхайн компани, хуулийн этгээдүүд дэлхийн уул уурхайн зах зээлд танигдаж, улсынхаа эдийн засгийн тулгуур багана болон босжээ. Эдгээр нь Монгол улсын үнэ цэнтэй нэрийн хуудас (Nation Brand) болон хөгжиж байлаа. Гэтэл нэг л өдөр уул уурхайн компаниудыг нэгтгэн, улсынхаа нүүрийг тахлах үнэ цэнэ бүтээн, монголдоо хамгийн том менежментийг хийн хөгжиж байсан компанийн нэрийг гэнэтийн шийдвэрээр өөрчлөх болов. Үнэхээр харамсалтай.

Эрдэнэс Монгол нэгдэл Монгол Улсын байгалийн баялгийн нэрийн хуудас болон уул уурхайн компаниудиа нэгтгэн зангидаж, дэлхийн аварга корпорациудтай том хэлэлцээр хийн, хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулж, хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулан, дэлхийд танигдаж эхэлснийг бид хэвлэл мэдээллээс олонтаа харж, уншиж байлаа. Тийм ч учраас сэтгэл хөдлөлөөр баллуурдаад арилгачихаж болдог цүнхний, цаасан дээрх компанийн нэр биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

Уг нь ирээдүйг нь харж чадсан бол “Эрдэнэс Монгол” гэдэг брэнд нэр үүнээс илүүг хийж өсөн дэвшихийг үзэж болох. Гэтэл харж чадсангүй юу. Энэ нэрний ард Монгол улсын баялаг, уул уурхайн салбарын стратеги, дэлхийн зах зээлд танигдсан нэр хүнд үнэ цэнтэйгээр оршиж байдаг юм. Танигдсан брэндинг нэр солигдоход тэрхүү нэршлийг дагаж бий болсон олон улсын нэр хүнд, маркетинг, бүх үнэ цэнэ хамт үрэгддэг зүй тогтолтой.

Одоо бид ирээдүйд юуг алдаж, хэн юу олж авах гэж байгааг харах л үлдсэн юм болов уу? За тэгээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэршлийг өөрчлөхөд тамга тэмдэг, албан бланкны толгой солихоос эхлээд асар их зардал гарна. Энэ бүхнийг бодолцож Засгийн газар эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө тэмдэглэлээ эргэн харж чадах уу, аль эсвэл…?!!!

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийн амь нас, эрүүл мэндийг …