“Өглөөний сонин”-оос зохион байгуулдаг оны шилдгүүд удахгүй тодорно

bfa50422758fe7edbigМонголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” тухайн жилийнхээ “Шилдэг улстөрч”, “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”, “Шилдэг бүтээн байгуулалт”-уудыг шалгаруулдаг улалжлалтай.  2011 оноос эхэлсэн энэхүү арга хэмжээний үеэр уншигч, захиалагчдынхаа хүсэлтээр нэр дэвшигчдийг тодруулж, саналын дүнгээр эрэмбэлэдэг билээ.

2013 оны шилдгүүдийг тодруулах гурав дахь удаагийн санал асуулгыг morningnews.mn сайт болон shildeg2013@yahoo.com цахим хаягаар авч байгаа бөгөөд тун удахгүй эцсийн дүн гарах юм.

 Үйл хэргээрээ нийгмийн бүхий л салбарт тэргүүлж буй хувь хүн, хамт олныг шалгаруулан  дүгнэж, тэднийг олон нийтэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй “Өглөөний сонин”-ы энэхүү арга хэмжээг өдгөө уншигч, захиалагчид нь сайн мэддэг болсон төдийгүй нэр дэвшүүлэх ажиллагаа болон санал асуулгад тун идэвхтэй оролцдог болсон.

Энэ удаагийн санал асуулгад олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд I дунд сургуулийн сурагч хүүгийн нэрийг дэвшүүлсэн байгаа нь хэр өргөн цар хүртээтэй, хүртээмжтэй болдгийг илэрхийлж буй юм.

“Өглөөний сонин”-ы хамт олон 2013 оны 52 шилдгээ энэ сарын 25-ны өдрийн 15:00 цагт тодруулахаар товлосон бол шагналыг 26-ны өдрийн 12:00 цагт “Корпорайт III” зочид буудалд гардуулж, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Тиймээс тун удахгүй дүнгээ гаргах гэж буй санал асуулгад идэвхтэй оролцож, амжиж саналаа өгөхийг хүсье.

Өдөр тутмын “Өглөөний сонин”-ы редакци

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …