1. Эрх мэдэлийн гуниг
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг шиг, “Бурхан Халдун” хайрханд өнөө цагийн ерөнхий сайд нь төөрнө гэдэг Монгол их соёлоосоо хэр их холдсоныг илтгэн харуулах мэт. Эрхэм төөрөгсдийг аврах гэж олон арван сая төгрөг зарцуулж нисдэг тэрэг, 200-гаад залуу хүчит техник хөлөглөн сандралдав. Мөсөн дээр хүүхдээ тэврэн нэгэн монгол ээж 3-4 цаг орилсоор сураггүй алга болоход хэн ч түүний хойноос анхаараагүй гэх мэт гунигт жишээнүүд монголд олон байна.
2. Авилгалын гуниг
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн олон данс Баярцогтоос өгсүүлээд олон гишүүдийн “обшоор” данснууд илэрсэн. Маш их хэмжээний мөнгө гуувиулсан хэдийч өнөөдөр тэдгээр хүмүүс их хурал дотроо суусаар л байна.
3. Хаяад явсан гуниг
МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Энхбаяр гэж хүн монгол түмний нулимс монгол бүх ээжүүдийн хайр халуун хүслээр өршөөгдөж гарчихаад монголоо хаяад явдаг нь гуниг.
4. Дайны гуниг
“Гал үндэстэн” холбооныхон төрлүүгээ хүйтэн зэвсэг шагайв. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэж үг байдаг. Гэтэл Монголчууд эрт үеээсээ энэ үгээ шүтэж, энэ үгэндээ номхорч эвлэлдэн амьдарч байсан. Хэдхэн Монголчууд бие биенрүүгээ хүйтэн зэвсэг шагайсан асуудал 2013 онд тохиосон нь асар том дайны гуниг юм.
5. Айлчлалын гуниг
Ерөнхийлөгч маань Дэлхийн энх тайвны үйлсэд гавъяа байгуулж “Нобелийн шагнал”-тан болох цаашлаад суудлаасаа буугаад НҮБ-дөндөр албанд очих гэсэн мөрөөдөлд автаж 2 солонгосыг эвцэлдүүлэхээр явсан гэнэ шүү. Гэвч Аавтай нь шатар тоглоод ирэх ёстой эцэг маань хүүхдүүдтэй нь хөл бөмбөг тоглоод ирлээ. Хар арьст сагсан бөмбөгчөөс дорд айлчлал болов. Аавыгаа ийм байдалд ороход олон хүн Монголоо өмөөрөнгүй хандаж байв. Энэ талаар хөгшин залуугүй монголын тал нутагаар ярьцгаав.Эхлээд Монголоо сайхан болгочихоод ийм зүйл хийж явахгүй яав даа гэж зарим нь ч халаглав.“Суусан цэцэнээс явсан тэнэг” дээр гэдэг ч Дэнжийн мянга, Толгойт Баянхошуунаас өгсүүлээд хөдөө аймгуудаар очиж хийх ажил ерөнхийлөгчид маань их байгаа даа. Айлаас эрэхээр авдараа уудлаагүйн гунигаа гэж.
6. Эрүүл мэндийн гуниг
Гэмтэлийн эмнэлгийн цагаан нөмрөгтөнгүүд ажил хаяад байна.Дарга цэргийн суудлаа булаацалдах, ажиллах орчин нөхцөл муу, хоорондоо талцах, нийлж идэж уух гээд байгууллага болгонд байгаа энэ асуудал тангараг өргөсөн цагаан нөмрөгтөнгүүдийн эрүүл мэндийн салбарт туйлдаа хүрчудаа дараагийн ажил хаялтууд гарч эхлээд байгаа ньмөн л гуниг. Нийгэм маань тэр чигээрээ гэмтэж өвчилсөн байгааг “Гэмтэл”-ийн эмнэлэгээс тод жишээ болгон харж гуниглаж болно.
7. Үндэсний гуниг
Монголчууд зөвийг дүгнэж шүүж, хэлж хийж байгаа бор зүрхтэнгүүдээ огт үнэлэхээ байсан нь гуниг. Саяхан МУИС, МУБИС-ийн гээд олон эрдэмтэд монгол үндэсний үзэл монголчуудын дунд 100-ны 80 хувь алдагдсаныг санууллаа.Одоогийн хүмүүс “Пээ тэр дээр үеийн хүмүүс чинь аймшгийн юм байсан юм байна лээ ш дээ, хир буртаг гэж аймаар байсан байх даа гээд л” Тэгвэл монголчууд тэр аймшгаас л төрсөн. Эртний цаг гээд усгүй байсан уу гэвэл үгүй. Цал буурал өвөөгөөс, майга муйга эмгэдээс үүсээгүй юм шиг занг энэ цагийн бид гаргах болжээ. Хэдэн зуун жил зовж эцсийн дусал цусаа хайрлалгүй бидэнд энэ монголыг тэд авч ирж өгсөн. Мянган мянганаар алдраагүй ирсэн дэлхийн өвөг үндэстэний гал голомт ийнхүү бөхөж байгааг харан харсаар мэдсээр байж өөрснөө булшилж байна. Өнөөдөр “Happy birthday to you” гэж орилсон нялх багачуул, хөгшин ёвроп америк солонгосоор өвчилсөн эр эм нь мэдэгдэхээ болисон хээнцэр залуус, пүүдэрээ арилгаад толинд хараад өөрийгөө танихгүй болсон хэт ганган, хэрзгэр туранхай хүүхнүүд, харийн хуулийг дагаж түүнээ хүчээр борчуудад тулгасан амьгүй төр, гээд хаашаа л харна гуниг. Өвөг дээдэс, газар шороо, хэл ёс заншлаа, мөнх хөх тэнгэрээ үгүйсгэхийн дээдээр бид үгүйсгэсээр.Гуниж гутрахын дээдээр гуниглаж байгаа хамгийн туйлдсан эмгэнэл бол хөх өвгөдийн үлдээсэн Монгол эх орон байна.
8. Нийгмийн гуниг
Найзыгаа 48 цагын турш цөсөөрөө шээтэл нь зодож хороолоо, 3 настай үрээ хэрцгийгээр алсан л гэнэ. Өнөөдөр нийгэм улам хэрцгий болоод байгаа нь маш эмгэнэлтэй уй гашуу юм. Гадаад орнуудад Монгол хүүхнүүд зарагдсан алагдсан тохиолдол олон байна. Малайзад Монгол бүсгүй боомилуулж алагдлаа. Эрээнээс гэрээгээр 6000-н охид хүүхнүүд хятадын мужуудруу хувиарлагдаж биеэ үнэлж байна л гэнэ. Гадаадад олон охид бүсгүйчүүд ажил хийх нэрээр харьд биеэ үнэлж ар гэрээ тэжээж байна. 250 мянга гаруй шижигнэсэн залуус охид, хүүхдүүдээ Монгол улс айлд өргүүлжээ. Хойд эцэг эхийн гар дээр 250 мянган хүн эх орноо санан боолчлогдон гуниглаж байна. Дотооддоо ер нь дайн эхэлсэн юм шиг уй гашуудал, утаан дундаа хөвөрсөөр.
9. Соёлын гуниг
Эзэн хааныхаа хөшөөний өмнө хоосон яс авчирч залав. Хүн бурханыхаа өмнө сүү тавьж зул өргөдөг болохоос хэзээч хоосон мөлжсөн яс тавьдаггүй. Цагтаа дэлхийг аварч мянганы хүнээр шалгарсан их эзэн хааныхаа хөшөөний өмнө хоосон яс тавьсан нь бас нэг том гуниг юм. Эзэн хааныхаа хөргийг архи тамхин дээр ч л тавьж байдаг бариад тавьсан хөшөөнийх нь өмнө хоосон яс хэлхэж доромжилж басамжилдаг энэ бол төрийн сайд ноёдууд дотор нь сууж байгаагийнхаа хувьд үүдэн талд нь тавганд хоосон яс тавьсан байгаа нь Монгол төрийн бас нэгэн том гуниг бөгөөд Монголчууд хоосрохын цондон.
10. Авилгачин аймгийн гуниг:
Монголын хамгийн улаан хэрүүлч аймаг тодров. 2012 оны сонгуулиар саналаа луйвардуулсан гэх маш олон тохиолдол байна. Ховдын Адишээгээс өгсүүлээд, Өвөрхангайн 2 гишүүний асуудал гэх мэт. Энэ дундаас хамгийн онцгой 2-3 жил дамнасан хэрүүлийг Увс аймгийнхан хийж чадлаа. Цагтаа Цэдэнбал, Батмөнх, Баянмөнх , Түмэндэмбэрэл гэх зэрэг олон хүн нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явсаар ирсэн билээ. 2013 онд Увс аймгийн нэр хүндийг энэхүү 4-н хэрүүлч навс унагаж сэв суулгав. Гол хэргийн эзэд Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын балагаас болж хөдөлмөрч оюунлагаараа үеээс үед дуудуулсаар ирсэн Увсчууд 2013 онд шилдэг авилгачин аймгаар өргөмжлөгдөөд байна. Энэ нь нэг аймгийн гуниг юм шиг боловч монголын төлөө үеийн үед зүтгэж ирсэн удирдагч алдартангуудын нэр алдрыг хугалсан асар том гуниг байна. Энэхүү бусармаг мөнгө тараасан хэргийг тэвчилгүй малчны хотноосоо ирсэн 13 иргэнд баатар цол өгсөнч багадхаар байна. Энэ асуудал сонгуулиар шавхаруугаа иргэдэд хаяад бүх хоолных нь дээжийг нь хамагчидад том айдас нь болчихоод байна.
11. Утаат түгжирлийн гуниг:
Цагтаа азийн цагаан дагина байсан Улаанбаатар хот маань одоо цагт азийн хар нигер хот хэмээн дуудагдах боллоо. Улаанбаатар хотын нэгэн дүүрэгт хичээлээсээ орж ирсэн хүүгээ тамхи үнэртэж байна, тамхи татлаа гэж аав нь зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Учир юувэ хэмээвээс хүү нь тамхи татаагүй бөгөөд, хүүгийн хувцасанд хотын утаа шингэсэн учир аавдаа зодуулжээ.Тарагийн таван ямаатай, шөлний хэдэн хоньтойгоо саалийн хэдэн үнээтэйгээ байсан Монголчуудыг чухам юунд уриалж өнөөгийн төр засаг энд дуудах болов оо? Монгол түмэн сэтгэлийн утаагүйгээр монголынхоо төлөө зүтгэж чадах тийм аав хөвгүүд гараад ирээсэй хэмээн өнөөдрийн аав нартаа гомдож цөхөрч сууна. Сэтгэлийн утаанаас угшилтай хотын утаандаа бөглөрсөн азийн хар нигер Улаанбаатар дэлхийн гуниг байна. Юманд үргэлж манлайлагч нь байх дуртай монголчууд дэлхийн хотуудаас утаагаараа 2-т жагссаныг хотын нэг өвгөн сонсоод“Ээ хөөрхий нэгмөсөн тэрэнд нь түрүүлчихгүй яавдаа” гэж санаа алдсан гэдэг. Эсэргээрээ нэгдүгээр байрааавахын төлөө тэмүүлцгээе.
12. Эдийн засгийн гуниг:
13-р зуунд нэг Монгол хүний үнэ цэнийг 2000-н гадаад хүнтэй тэнцүүлж чадсан их хааны суу алдар агуу. Их хааны зураг дүрс бүхий Монгол мөнгөн тэмдэгтийг парик зүүсэн хүний дүрстэй ногоон буюу “доллар” хэмээгч нь 1790 дахин нугалсан нэгэн гуниг байна.“Харийг даган салбалзваас хөх монгол гутмуй, Хахаж цацатлаа баяжваас хамаг олон жигшмүй. Өглөө бүр өмнө зүгт хар Тангуд байгааг үрс та нар санаж явагтун. Хэмээн хэлж захисан их хааны сургааль үгс алдархын дээдээр алдарчээ.Их хааны хүү Хубилай анх дэлхий дахинд мөнгө хэмээгчийг гаргасан гэдэг. Монголын мөнгө нугачин хугачуулсаар нулимс дуслуулан улам үнэгүйдсээр. Ханшын өсөлтөөс үүдэлтэй бидний бүх хэрэглээ өссөөр л өссөөр л. Эдийн засагаа харилуу соруулсаар л
13. Сая л Ухаантай болж байгаа төр гуниг:
Монгол улсын төрийн тэргүүн сүүлийн үед ухаалаг төртэй болъё гэж ярьж байгаа.Өнөөдрөөс Ухаалаг төр болж байгаад нь гунилаа.Өмнө нь ухаан муутай, тэнэг маанаг мангар байсан уу? Өнөөдөр сэрж байгаа хүн шиг Ухаалаг төртэй болъё гэж яригдаж байгаа сэдэв бол өргөн олонд таалагдахгүй байна. Монгол төр өмнө нь ухаангүй байжээ. Монгол түмэн ухаангүй төрөөр удирдуулж явж байжээ өнөөдрөөс л манай хэд ухаан орлооУрьд нь ухаан муутай хүмүүс төр барьж байжээ одоо ухаантай болцгооёоо гэдэг бол яах аргагүй гуниг.
Эх сурвалж: http://www.shuurhai.mn