Хамтарсан зөвлөгөөн боллоо

shshgalogo01yamХууль зүй дотоод хэргийн сайд /хуучин нэрээр/, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын хэрэгжилт, хяналтын дүнгийн тухай асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар, тус газрын харьяа Нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хамтарсан зөвлөгөөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Мөнхбат, хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаяр, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж, Хорих 401 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Б.Түвшинтөгс,  ерөнхий эмч К.Анаргүл, ШШҮХ-ын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга М.Цэрэнбат, тус хэлтсийн дэд дарга Х.Батбаяр, чанарын менежер Т.Амартүвшин, шинжээч эмч Б.Ундармаа, М.Энхбаяр нар оролцлоо.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …