“WEB AWARDS-2013” -ийн “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл”-д www.ugluu.mn сайт нэр дэвшин өрсөлдлөө

web awardsЦахим ертөнцийн эрин зуун өдөр ирэх тусам хүчээ авч буй энэ цаг дор Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах “WEB AWARDS-2013” ёслол хүндэтгэлийн ажиллагааг  өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Саяхан л цахим ертөнцийн тухай төдийлөн ойлголтгүй байсан монголчууд өнөөдөр хэдэн зуугаар тоологдох вэб сайтуудаас цаг минут тутмынхаа мэдээллийг авч хэзээний хэрэглэж заншсан. Тэр ч утгаараа цахим ертөнцийн өрсөлдөөн ч илт нэмэгдэж, аль болох шинэлэг хэлбэр, шинэ соргог мэдээллийг бусдаас урьтаж уншигч олондоо хүргэхийг зорьдог болсон билээ. Ийнхүү цахим мэдээллийн шуурга цаг мөч амсхийлгүй цахилж байгаа энэ үед  вэб сайтуудын баяр гэж болох “WEB AWARDS-2013” наадам ёслол төгөлдөр болсон юм. Нийт есөн төрөл дээр мэдээлийн сайтууд өрсөлдөж оныхоо шилдгүүдийг тодруулснаас шилдгийн шилдэг сайтаар “www.zaluu.com” шалгарсан бол “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” хэмээх төрөлд хамгийн олон буюу 13 сайт  өрсөлдлөө.   www.ugluu.mn  сайт энэ төрөлд  амжилттай өрсөлдөн оролцлоо. Тус сайт  байгуулагдаад жил гаруй  болж байгаа хэдий ч цахим ертөнцийн шилдэг сайтуудтай мөр зэрэгцэн “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” төрөлд өрсөлдсөн нь бидэнд ихээхэн урам зориг өглөө.  www.ugluu.mn эдүгээ нэгэнт тогтмол уншигчидтай болж,  шинэ соргог мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн уншигч хандагчдынхаа  тоог улам бүр нэмэгдүүлсээр байна.

Хөх Монголчууддаа мэдээлэл хүргэхээр хөх тэнгэрийн өнгөөр гоёсон www.ugluu.mn сайтын редакцийн зүгээс цахим хэрэглэгч,  уншигч, хамтран ажиллагсаддаа   талархал  илэрхийлье. Бидний зүгээс  шинэ өглөө бүр шинэ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.

Шилдэг вэб сайт тодруулах “WEB AWARDS-2013”  наадмын төрөл тус бүрд  хошуучилж шалгарсан сайтуудыг танилцуулъя.

1.    “Шилдэг дизайнтай вэб сайт” – www.aravt.mn
2.    “Шилдэг технологи нэвтрүүлэгч вэб сайт” – www.caak.mn
3.    “Шилдэг арилжааны вэб сайт”- www.zarsonin.mn
4.    “Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт”- www.Urlag.mn
5.    “Орон нутгийн шилдэг вэб сайт” – www.darkhantimes.com/
6.    “Шилдэг хөтөч вэб сайт”- www.dorgio.mn
7.    “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” – www.unen.mn
8.    “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэб сайт” – www.shudarga.mn
9.    Шилдэгийн шилдэг вэб сайтыг – www.zaluu.com  тус тус шалгарсан юм.

index

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …