“Оны Шилдэг залуу – 2013” арга хэмжээний шилдэгүүд тодорлоо

download (1)Нийслэл хэмээх их айлын нэгэн гишүүн болсон Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны шинэ жилийн цэнгүүн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Их хотынхоо 9 эрдэнэ болсон 9 дүүргээ төлөөлөн ирсэн шилдэг залуус нэгэн үдшийг инээд хөөр, баяр баясалаар дүүргэж, өнгөрөгч онд хийж бүтээснээ хүүрнэн ярилцаж, ирээдүйд  хийх зүйлээ төлөвлөн санал бодлоо хуваалцаж өнгөрүүлжээ. Залуус байгаа газар инээд наргиан, гэрэл гэгээ, ариун сайхан бүхэн дүүрэн бялхаж байдаг билээ. Гэхдээ их хотын залуус маань энэ үдшийг зөвхөн бие биендээ инээд баясал бэлэглэхээс гадна “Оны шилдэг 5 залуу”-гаа тодруулж алдаршуулсан билээ.

Мөн энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь “Бүтээлч Монгол Залуу, “Хариуцлагатай Монгол Залуу”, “Эрүүл Монгол Залуу”, “Эх оронч Монгол Залуу”, “Боловсролтой Монгол Залуу” гэсэн шилдэгийн шилдэг 5 номинациар залуучуудыг шалгаруулан шагнаж урамшуулсан явдал байсан  юм.

_MG_0207

“Бүтээлч Монгол Залуу”-аар “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” бүтээлээрээ саяхан “Төрийн соёрхолт” хүртээд байгаа инженер Н.Нацагням,  “Боловсролтой Монгол Залуу”-аар Монгол Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн,Үнэт цаасын хуулийг батлах ажилд гар бие оролцсон, Монгол Британийн худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн хүндэт ерөнхийлөгч, Мөн монгол улсын эдийн засгийн хөгжилд одоог хүртэл олон олон ажил хийж яваа идэр залуухан залуу Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирал Х.Алтай, “Хариуцлагатай Монгол Залуу”-аар “Хамаг монгол” төслийг санаачилж Халимаг, Тува, Өвөр монгол, Монгол Буриад  улсуудыг нэгтгэх ажлыг хийж олон түмний талархалыг хүлээгээд байгаа Монгол Улсын Гавъяат жүжигчин Самандын Жавхлан, “Эрүүл Монгол Залуу”-аар “Эгэл Амьдралын Мөр” ТББ-ыг үүсгэн байгуулж, тус ТББ-аараа дамжуулан орон гэргүй, тэнэмэл байдлаар хог түүж, архи ууж орц хонгилд амьдарч байгаа иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, нийгэмшүүлэх улмаар мэргэжил эзэмшүүлж ажлын байранд зуучлах үйлхэргийг санаачлан хэрэгжүүлж, тэдгээр иргэдэд итгэл найдвар, амьдрах эрч хүч өгсөн “Эгэл Амьдралын Мөр” ТББ-ын тэргүүн Буянтогтохын Гүрсоронзон,  “Эх оронч Монгол Залуу”-аар чөлөөт бөхийн  амжилтаараа дэлхийн шилдэгүүдийн эгнээнд багтаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа  Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг нар тус тус шалгарсан байна.

_MG_0168 _MG_0194

Уг арга хэмжээнд Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Ц.Сандуй, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Дэд дарга М.ГанбаатарНийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцож амжилт бүтээлээр дүүрэн их хотын залуусдаа мэндчилгээ дэвшүүлхээр хүрэлцэн ирсэн.

Өнгөрч буй 2013 онд хийсэн бүтээснээрээ бусдыгаа хошуучлан манлайлсан шилдэг залуусдаа Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал болох “Алтан Од” медалийг гардуулан өгсөн нь энэхүү арга хэмжээний бас нэгэн чимэг байлаа.

Шилдэгийн шилдэгүүдийн дундаас  илүү шилдэгүүд нь шигшигдэж их хотдоо өнгө гэрэл, дуу хуур, инээд баясал, урам зориг нэмсэн “Оны шилдэг 5 залуу” цэнгүүнд оролцогч хүн бүхэн шинэ жил бүхэн ийм байгаасай гэж чин сэтгэлээ хуваалцаж байсан  билээ.

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …