ЭМ-ийн сайд асан Н. Хүрэлбаатар маргааш эх орондоо ирнэ

KhurelbaatarӨчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, танилцуулга хийлээ.

Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдөрийг хүртэл байсангүй. Хэрвээ  намайг  эрэн сурвалжилж байсан бол надад болон  манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин маргааш буюу 2013 оны 06-р сарын 07 өдөр  Эх орондоо очихоор боллоо.

Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудалыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм.

Эрүүл мэндийн сайд асанАУны доктор, профессор  Н. Хүрэлбаатар

2013 оны 6 дугаар сар 6-ны өдөр

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …