Шинэ оны босгон дээр “Баясах трейд” компанийн “Хит” супер маркетад нэгэн “хулгайч үйлчлэгч” орж иржээ. Тэрээр тус супер маректэд орж ирсэн даруй 4000 төгрөгийн чихэр хулгайлаад баригдсан аж. Баригдсан даруй бужигнаан үүсч, улмаар ядарсан “үйлчлэгч хулгайч” өвгөнтэй тус дэлгүүрийнхэн нэгэн тохироо хийсэн байна. Дэлгүүрийнхэн ядарсан муу өвгөнийг цагдаад өгөөд яахав хэмээн үйлчилгээний орчмыг цэвэрлэ. Тэгээд таныг цагдаад өгөхгүй гэсэн тохироо хийж л дээ. Хүн ёсны үүднээс бол сайхан л хэрэг. Нөгөө талаар бас л өөгшүүлсэн хэрэг болно. Харин мань “үйлчлэгч хулгайч” цэвэрлэгээ хийх явцдаа бяцхан маргаан дэгдээсэн бололтой. Тус дэлгүүрийн хамгаалагч залуу түүнийг ёстой л баруун солгойгүй нүдэж гарав. Муу “үйлчлэгч хулгайч”-аасаа хоёр дахин илүү нас залуу, биеийн жин, бяр чадал гээд бүх талаараа илт давуу залуу хамгаалагч нэг муу ядарсан өвгөнд эр бяраа гаргаад байх нь хэний ч нүдэнд өөдтэй харагдахгүй л дээ. Нөгөө талаар өөрсдөө хулгайчийг өөгшүүлж, тохиролцоод, дараа нь ийнхүү хүний эрх чөлөө, бие мах бодод ноцтой халдана гэдэг яавч зөв хэрэг биш. Тэгэж байхаар цагдаа дуудаад л өгчихнө биз дээ. Ном дүрмээр бол тус дэлгүүрт үйлчилгээний газрын соёл гэж алга. Баярын босгон дээр худалдан авагчид ид бужигнаж байхад дэлгүүрийн хамгаалагч нь хүн зодож үймээн дэгдээгээд байхаар ямар соёл байх вэ.Түүнчлэн хүнийг нүүр нүдгүй зодно гэдэг өөрөө хууль зөрчиж буй хэрэг: Хэдийгээр хулгай хийсэн ч гэсэн хүний эрх чөлөө, бие мах бодод ийн хандсан бол хуулиар хариуцлага хүлээх ёстой байдаг. Яахав, дээр дурдсанчлан тус дэлгүүрийнхэн хүн ёсны үүднээс муу… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …