Нэг үеэ бодвол бөө мөргөлийн шашин дэлгэрч биднийг сайн муу, үнэн худлыг ялгаж салгахтай болгож байна. Дээд тэнгэрээс онгодтой улаач хүн буянтай үйлс бүтээж явааг сонсоод тэр эмэгтэйгээр бахархах сэтгэл төрж, уулзахаар шийдэн удган Д.Сарантуяа эгчийг зорьсон юм . “Би бөөд итгэдэггүй мөнгө нэхдэг , хараал хийдэг мэтээр боддог байсан гэх” түүний яриагаар бидний ярилцлага эхлэв. Үнэндээ би ч гэсэн түүн рүү явж байхдаа 10 мянга гаруй хүнийг эмчилсэн гэдгийг нь сонссон болохоор их гайхаж байв. Нүд дүүрэн инээмсэглэсэн түүнтэй ярилцаад сууж байхад гайхамшиг үнэхээр байдаг юм байна гэдэг бодол үе үесхэн толгойд орж байсныг нуух юун…Удган Д.Сарантуяа 2012 онд Монголын иргэдийг алдаршуулах нийгэмлэгээс ард түмний санал асуулгаар “Ард түмний гавъяат” цол тэмдэгээр шагнагдаж байсан ба оны өмнөхөн энэ цолынхоо есөн алдартны нэгээр шалгараад байхад нь түүнтэй уулзсан юм.
Юуны өмнө танд баяр хүргэе! Таныг 10 мянга гаруй хүнийг эмчилсэн гэж сонссон. Та хэзээнээс хүнийг барьдаг болов? Таны энэ чадвар хэзээнээс эхэлсэн юм бэ?
Би Ховд аймгийн Буянт сумын Дангаа гэдэг багшийн том хүүхэд. 2009 оноос эхлэн уг барьж, удган боллоо. Би бөө шүтдэггүй, үүнийгээ мэдэхгүй явсан. Өөрөө бөөд дургүй. Мөнгө нэхдэг хараал хийдэг л гэсэн үндсэн ухагдахуун байсан болохоос биш, бөө ийм чадалтай байдаг гэж ерөөсөө мэдэхгүй, Монголд дөнгөж бөө гарч ирж иргэд эргэлзэж байсан тэр үе. Би олон үхэл үзсэн. Хоёр жил болоод л яг ойн дээрээ очоод миний хажуугаас нэг хүн үхдэг байлаа. Хамгийн сүүлд 2007 онд нөхөр маань өөд боллоо. Тэгээд 2009 оны 5 сар дөнгөж гараад яг нөхрийн маань өөд болсны хоёр жилийн ой болох гэж байсан үе. Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Зах зээл гарснаас хойш албан газар маань татан буугдаад тухайн үедээ автобусны кондуктор хийж байсан юм. Би ногоо тарьдаг байлаа. Тэгээд ногоо тарих санаатай ажлаасаа чөлөө авчихаад байж байтал миний хөөцөлдсөн юм их амархан бүтдэг болохоор найз маань намайг нэг юм хөөцөлдөөд өгөөч гэсэн юм. Тэр найз маань 25-тай бөө залууд эмгэн бууж ирдэг гээд намайг Баянхошуунд айлд авч очдог юм байна. Би жаахан дургүй байлаа. Тэгтэл найз маань яадаг юм бэ ороод үз, Солонгост байгаа хүүхдээ асуу гэлээ. Тэгээд бөө гэдэг юмыг анх удаа дэргэдээс нь хараад,өмссөн зүүсэн юмыг нь их гайхаж байсан. Тэгээд нөгөө залууг бөөлсөн чинь хэнгэрэгний дуу сонсоод бие сонин болоод, дотор муухайраад, мөрөн дээр хүн дарчихсан юм шиг болоод, хямраад байж байтал онгод нь бууж ирээд хэн нь өвдөөд байгаа юм бэ гэж асуусан. Би гэсэн чинь, Та суу гээд л нөгөө эмгэн чинь гарын арван хурууг минь гаргаад энэ сайхан мутраараа олон багачуудыг эмчилж, эдгэрүүлж тос торго хоёрт умбаж явах мөртлөө ингэж явж байгаагаа болж байна гэж бодож байна уу, 23 жил чамайг онгод чинь дагасан, 7 хүний толгой залгисан, хамгийн сүүлд хань ижил чинь хад дэрлэсэн гээд олон юм ярьсан. Заримыг нь би ойлгохгүй шүү дээ. Тэр үед тонгойж суухдаа нас барсан хүнээ бодтол 5 болоод байхаар нь сайхан худлаа ярьж байна даа гэж бодож байгаа юм чинь. Тэгээд дараа нь холдсон хойноо бодож байсан чинь үнэхээр миний ойр тойрноос 7 хүн нас барсан байдаг юм байна. Тэгээд л үнэхээрийн 25-тай залуу эмгэн болдог юм байна, намайг суу гээд миний бүх тал руу сүү цацаад л, миний дээгүүр одоо бодоход бардагаараа миний буртагийг ээгээд зүгээр болгосон юм байх. Анх би тэгэж мэдсэн.
Яг тэр үед ямар санагдаж байв?
Би гайхаад их алмайрсан. Тэгээд түшээ нь намайг онгодтой юм байна. Онгод нь 23 жил дагасан юм байна. Тэгээд хамгийн сүүлд нөхрийг нь авсан юм байна. 23 жилд 7 хүн үхүүлсэн байна. Одоо авахгүй бол өөрийг нь аваад мордоно гэнэ. Та хүн барьж эмчлэх тийм чадалтай юм байна гэж хэлсэн.Та бууж байгаа таван онгод дээр очоорой. Улаачид нь онгодтой гэсэн гэж битгий хэлээрэй. Тэгээд юу гэж хэлэхийг нь үзээрэй гэсэн. Би үнэн чадалтай гэсэн таван онгодод очиж үзүүлсэн. Тэд бүгд намайг онгодтой юм байна гэсэн. Тэгээд ах дүү нартаа хэлтэл эргүүтсэн, солиорсон бөө болох нь дутаж дээ гэдэг юм байна. Харин хүүхдүүд маань дэмжсэн. Тэгээд би их удаан бодож байгаад авахаар шийдсэн. Авахгүй бол хоёр жилийн ой нь болох гэж байсан. Би 5 дугаар сарын 10-ны үеэр энийг мэдсэн, 6 дугаар сарын 13-нд миний нөхрийн нас барсаны хоёр жилийн ой болох гэж байсан. Тэгээд бодож байгаад Монголын мундаг гэсэн таван бөө дээр очсон.
Жишээлбэл ямар таван хүн дээр очсон бэ?
Голомт хотхон дээр нэг эмэгтэй дээр очиж байсан. Д.Бямбадорж зайран дээр очиж байсан. Нөгөө гурвыг нь сайн санахгүй байна. Тэгсэн бүгд намайг хүлээн зөвшөөрч байсан. Арвинтай шид өгөх гээд явж байна. Авдаг л юм бол арвинтай шид өгөх гэж байна гэсэн.
Арвинтай шид гэдэг нь юу гэсэн үг вэ?
Надад хүн эмчлэх шидийг л өгсөн байгаа байхгүй юу. Тэр үед шид гэж юуг хэлээд байгааг нь ч мэдэхгүй. Би үхэхгүйг л бодсон . Үхэхгүй байхын тулд л авахаар шийдсэн. Тэгээд хайж явсаар байгаад багшаа олсон. Хүн онгодоо аваад юм харж, үйлээ хийдэг бол би хуяглаж явахдаа л юм харсан. Жишээ нь хуяг гэдэг бол дээлийг нь хэлж байгаа юм. Дээлээ оюулах гээд хүнд өгчихөөд бэлэн болохоор нь авах гээд явж байхдаа л юм харсан би.
Тэр нь юу харагдсан бэ?
Би хүүхэд байхдаа толгойлогч, удирдагч манлайлагч байх тийм сонирхолтой хүүхэд байсан. Манай аав намайг “гал дундуур ор гэвэл ороод явах цогтой хүүхэд” гэдэг байсан. Би онц сурдаг, юмны орой дээр байх гэсэн хүсэлтэй хүүхэд байсан. Кондуктор хийдэг байхдаа хүртэл хамгийн өндөр орлогыг хийдэг байсан. Тэгээд автобусанд явж байгаад жолоочынхоо хаана байсныг нь хэлсэн. Яагаад гэвэл тэр нь нүдэнд харагдсан. Тэгээд тэр тухайгаа жолоочид хэлэхэд жолооч яаж мэдэв гээд бид хоёр ярилцаад байж байтал кондуктор хүүхэн миний ард ирээд зогстол эргээд хартал тэр хүүхний өвдчихсөн бөөр харсан. Тэгээд анх хүний дотор эрхтэн харж байгаа юм чинь дотор муухайраад огоод л автобусыг зогсоогоод гарч бөөлжиж байсан. Тэгэж анх аваагүй байхад л онгод маань надад шидээ өгсөн.
Шууд л бүх юм нь өнгөтөөр таны нүдэнд харагдсан юм уу?
Шууд нүдэнд харагдсан. Би одоо ч гэсэн хүний юмыг хараад хэлдэг.
Бөөд итгэдэггүй байж байгаад тэр юмыг өөр дээрээ авахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Би бөөг мөнгө нэхдэг, хараал хийдэг гэж ойлгоод бөөгөөс хол байсан. Гэтэл үхэхгүйн тулд өөрөө авсан. Тэр нь худлаа биш үнэхээрийн надад байгаа гэдгийг очсон болгон хэлээд байгаа. Тэгээд яг авна гээд хувцас хуягаа хийлгэх гээд тэр хүмүүстэй хутгалдаад явж байхдаа багшийнхаа биен дээр онгодоо буулгахад онгод маань намайг миний улаач мөн байна гээд, намайг таниад удам судраа хэлээд бүгдийг нь зөвлөөд, бүх нас барагсадыг нэр усаар нь тоочоод хэлэхэд би итгэхгүй байхын аргагүй байсан. Цаанаасаа л нэг бялхсан мэдрэмж төрөөд байдаг юм байна лээ. Би бас зүгээр хүн биш байсан байна шүү гэж бодогдож байсан… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!