Амралтын зоог: Байцаатай сүүн соустай махан таташ

2037_201308042039251375619965720-midОрц:
– Машиндсан мах
– Мөөг
– Майлз
– Сонгино
– Нухсан сухарь
– Өндөг
– Давс, перец болон бусад дуртай амтлагчнууд

Орцны хэмжээг өөртөө тохируулаад хийнэ.

11

Мөөг, майлз, сонгиноо сайхан жижиглэж хэрчинэ.
Майлз хийхээр мах маш гоё зөөлөн болдог.

12

Бүх орцоо сайн хольж базана.

13Дараа нь листэн дээрээ мөнгөлөг цаас дэвсээд байцаа дэвсээд махаа иймэрхүү урт хэлбэрт оруулж тавиад мөнгөлөг цаасаар бүтээгээд урьдчилан 190 градуст халаасан духовканд хийж 30мин жигнэнэ.

Махаа болж байх хойгуур соусаа бэлдэцгээе.

~ 2 ширхэг сармис жижиглээд дунд зэргийн саванд оливын тостой хуурна.
~ Дээр нь нарийхан хэрчсэн байцаагаа хийж зөөлөн болтол нь хуурна.
~ Үүн дээр тал аяга цагаан вино хийгээд тал нь ширэгтэл зөөлөн гал дээр буцалгана.
~ Тэгээд 1 аяга heavy cream буюу цөцгий хийж дахин тал нь ширэгтэл зөөлөн гал дээр буцалгаад соус бэлэн болно. Давс, перецээр амтлана.

За инхгээд хоол бэлэн боллоо.

http://www.sweetkitchen.mn  – Shinee Davaakhuu

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …