Монголын дипломатын 3213 жилийн түүхийг өгүүлсэн Нэвтэрхий толь хэвлэгдлээ

IMGМонгол улсад орчин цагийн дипломат албан байгуулагдсны 105 жилийн ой ирэх 2015 онд тохиох юм байна. Үүнтэй холбогдуулан Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал нарын  эрдэмтэн судлаачид “Монголын дипломатчдын нэвтэрхий толь бичиг”-ийг 3 ботиор гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд  шинэ оны эхэнд 636 хуудаста   Тэргүүн  боть хэвлэгдан уншигч, судлаач, дипломат албаныханы гар дээр очиход бэлэн болжээ.

Энэхүү нэвтэрхий толь  бичигт Монголын дипломатчдын 3213 жилийн түүхийг дэвсгэрлүүлэн  олон улсын харилцаа, түүний түүх, дипломатын арга ажиллагаа, ёслол бажурамлдал,   олон улсын түгээмэл ба үүсмэл эрх зүй,  ОУ-ын эдийн засгийн харилцаа,  соёлыын солилцоо, геополитик, Монголын гадаад харилцаа ба гадаад бодлого болон дипломатын түүхийн үндсэн асуудлууд болон дэлхийн түүхийг өөрчилсөн үйл  гол явдлуудын учир холбогдлыг тайлбарлан таниулахыг эрмэлзсэн  байна.  Мөн орчин үеийн дипломатыын  нэр томьёо, түүний тайлбар, ОУ-ын яриа, гэрээ хэлэлцээр, НҮБ-ийн үйл ажиллагаа, түүний мэргэшсэн байгууллагууд  гэх мэтийн дипломаттай холбоотой  маш олон мэдээллийг  нэг дор багтаахыг оролдсон чамгүй сайн бүтээл  болжээ.

???????????????????????????????

IMG_0001 IMG_0002

Дипломат ажилтнууд, гадаад харилцааны яам, түүний агентлагууд, мэргэжилтнүүд, элчин сайдын яамдууд, хувийн компани аж ауйн нэгжүүдийн гадада харилцааны ажилтнууд, энэ чиглэлээр судалгаа   хийдэг эрдэмтэд,  суралцдаг оюутнуудын сургалт судалгааны зорилгоор гол барих бүтээл нь болж чадна гэдэгт зохиогчид итгэлтэй байна.

Ном бичнэ гэдэг зохиогчийн  хувьд унтах нойр, идэх хоолоо хасан байж бүтээгддэг амаргүй ажил.  Тэгвэл “Нэвтэрхий толь” бүтээнэ гэдэг түүнээс амаргүй, учир нь маш олон бүтээлийг харьцуулна, судлана, шүүнэ, тунгаана, тайлбарлана гээд. Гэхдээ монголчууд бид оюунлаг ард түмэн гэдгээ дахин нотлож дэлхийн хэмжээнд авч үзэж болохуйц дипломатын  нэвтэрхий толийг бүтээн, энэ чиглэлд нэгэн шинэ хуудас нээлээ. Ийнхүү Монголын дипломатын нэвтэрхий толь бүтээлийн эхний боть хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр очлоо. Номын зохиогчиддоо дараа дараачийн 2, 3-р  ботийг  уншигчиддаа  хурдан хүргэхийн ерөөл өргөе.

Номын цагаан буяны үр арвидан дэлгэрэх болтугай

Ц.Мөнх

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …