Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл захууд байгаль орчны үнэлгээ хийлгэхгүй гэдийсээр байна

        Хууль зөрчсөн л бол хэнч  байсан хариуцлага  үүрэх учиртай. Гачлантай нь бидний дунд хууль тэгш үйлчлэхгүй  байна. Энэ тухай олон баримт бий. “Томчууд”  нь хууль руу нулимж, “Наадах чинь ямар хамаатай юм” хэмээн агсардаг  боллоо гэж  гомдоллох  хүн  ч тааралдана.  Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ялангуяа нийслэл хотод  эмх замбараагүй зам, барилга тоймоо алджээ. Тухайн үеийн дарга нар хууль журмаа  үнэндээ “мартсан” байв.  Хамгийн сүүлийн тооцоогоор газрын хууль бус наймаанаас  үүсэлтэй  260 гаруй тэрбумын хохирол учирчээ. Гэвч  хохирлын мөрөөр эдийн засгийн цагдаа болон авлигатай тэмцэгчдээс  хөөцөлдөх ажил удааширч буй аж.  Үүний учир шалтгааныг  тааж ядах юмгүй л дээ. Нөгөө  “хүнд гар”-ын  дарга нартай нь холбоотой байхаас зайлахгүй.

Хотын хэмжээнд Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл зэрэг томоохон захууд  бүгдээрээ хууль номын дагуу баригдаж ашиглалтанд орсон уу гэвэл тун эргэлзээтэй. Эргэлзээтэйгээр барахгүй  тэдгээрт  ихээхэн ноцтой  зөрчлүүд ч байсаар байна.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл Нарантуул, Дүжингарав, Өгөөмөр, Мишээл захууд  байгаль орчны эрсдэлийн үнэлгээгүй байгаа ажээ.  Хуулиараа бол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш есөн сарын дотор энэхүү үнэлгээгээ хийлгэж зохих зөвшөөрлийг авсан байх ёстой юм билээ.  Зах буюу чөлөөт худалдааны төвүүд нь  хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газар. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн борлуулах, худалдан авах иргэд өдөрт хэдэн  зуугаараа тийшээ ордог, гардаг онцгой нөхцөлтэй. Хүн байгаа газар бүхэнд хог хаягдал байнга гарч байдаг жамтай. Дэлхийн нийтлэг жишгээр  нэг хүн хоногт дунджаар 900 орчим грамм хог “үйлдвэрлэдэг”.  Наанадаж үүнийг  бодохоор захууд маань байгаль орчиндоо хогоор дамжуулан ямар их ачаалал үзүүлэх нь ойлгомжтой юм. Нөгөөтэйгүүр, барилга байгууламж, цэвэр ус, бохирын систем, тэдгээрийн  технологийн шийдэл гээд олон зүйл бий. Энэ бүхнийг тооцоолсон байгаль орчны үнэлгээ нь захууд дээр хамгийн чухал тодорхойлолт байж таарна.

Социализмын үеийн “Дэнжийн мянга”-ын  захыг анх 1995 онд Засгийн газрын Өмч хувьчлалын тогтоолын дагуу хувьчлах, худалдах  обьектийн жагсаалтанд оруулснаар “Нарантуул”-ын эхлэл тавигдсан гэдэг. “ Дэнжийн мянга”-ын зах үүнээс өмнө Нийслэлийн өмчид хамаарч байсан юм. Гэвч хувьчлал эхнээсээ бөөн будлиан дагуулсан… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …