Таны сонголт…

imagesСонголт 1: Өнөөдөр дугаар явдаггүй өдөр нийтийн тээвэрт хөрөнгө оруулья. Суулаа – Чихүүллээ – Нэгжүүллээ – Буулаа УТАС ТҮРИЙВЧ байхгүй ГЭХДЭЭ АЙМАР ХУРДАН

Сонголт 2: Дугаар явдаггүй ээ. Иргэний хувьд журмаа дагалаа. Такси барьлаа ганц өдөр. Суулаа – Явлаа – Сэгсрүүллээ УТАС ТҮРИЙВЧ байна ГЭХДЭЭ МӨНГӨ бараг л дуусч байна.

Сонголт 3: Дугаар явнаа. Гэхдээ ганц өдөр машинаа орхиод алхаад явлаа. Алхлаа – Хахлаа БАЙНГЫН СОНОР СЭРЭМЖ Дээшээ төмөр – Доошоо нүх – Хажуу талаас нисдэг авс Дагзандаа нүдтэй юм шиг халаас цүнхээ бас харна.

Сонголт 4: Ашгүй дугаар явна. Гэрээсээ гарлаа хулгайн сүүдэр дайраагүй бол машинаа унаад л явна. БАЙЛДААНЫ БЭЛЭН БАЙДАЛ – ҮЗЭГДЭХ ОРЧИН МАШ БАГА Автобус такси хаанаас ч гараад ирж мэднэ. Явган зорчигчоо бас харна. хаанаас ч гүйгээд гараад ирнэ. Доошоо нүхээ харна. Дээшээ төмрөө бас харна. 2 нүдээр 5 тийшээ зэрэг хардаг монгол жолоочын чадвар

Сонголт 5 : Журмаа даганаа, дагалгүй л яахав. Салгалж салгалж яваад гэртээ орой ирлээ. Одоо л хамаг юм эхэлнэ. Мэргэжлийн багийнхан машин дээр оччихвий. Тайлж болох бүгдийг нь тайлна. Гэхдээ зүсээ сайн хувиргасан танихад хэцүү. 1991 Таксины жолооч, хүүхэд, машинтай залуус хэн ч байж мэднэ. МЭДРЭМЖ ШААРДАНА

Нэгдүгээр эгнээгээр явбал торгуулна, хоёрдугаар эгнээгээр явбал нам түгжирнэ, гуравдугаар эгнээгээр явбал дээрэс төмөр унана. Дөрөвдүгээр эгнээ.., өө байхгүй… Одоо яах вэ?,  Сонголт мэргэн байх боломж байна уу бидэнд…

Л.Отгонбаатар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …