УИХ-ын дарга Улаанбаатарын утаанд эргэлздэг бололтой

9812Шинэчлэлийнхэн аливааг ард түмнээсээ асууж, ард түмэнтэйгээ цуг байж шийдвэр гаргахдаа гарамгай. Үүл баатар гэхэд л хотын замын хөдөлгөөнийг хэрхэх талаар иргэдийн гар утсанд уда дараа мессеж илгээж санал асуулга авч байж шийдсэн гэж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  ард түмэнтэйгээ ойр ажиллахаа  байнга мэдэгддэг нэгэн. Одоо харин тэдний энэ үйлсэд УИХ-ын дарга З.Энхболд “нэгджээ”. Тэрээр Твитерт “Улаанбаатарын утаа гамшигийн зэрэгт хүрсэн гэдэгтэй санал нийлж байвал RT хийнэ үү” гэж асуужээ. Үүний хариуд жиргээчид түүнд хандан асуудал ойлгомжтой байхад ард иргэдээ тавлаад байгаа юмуу гэж асуухад тэрээр: “Тавласан юм алга 56600 дагагчаас дөнгөж 45 нь гамшиг гэж үнэлжээ, хэд хоног харья”   гэжээ. УИХ-ын дарга маань эрүүл байна уу, согтуу байна уу, эсвэл бодит байдалд биш ухаалаг төхөөрөмжид ингэтлээ итгэдэг болоо юу.

Түүнийхээр 56600 твитерийн дагагчдын талаас илүү хувь нь  “тийм” гэж хариулан RT хийсний дараа л З.Энхболд Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрсэн гэж дүгнэх юм байна. Ийм  эргүү тэнэг ч гэмээр, элий балай ч гэмээр хүмүүсээр бид улс орноо удирдуулж байгаа юм гэж үү…?

1506693_260581310768685_1295219471_nА.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …