Цагаан сар-Эрүүл хүнс онлайн санал асуулгад оролцож хүнсний бүтээгдэхүүнүүдэд саналаа өгөөрэй

 

eruulhuns.mn1111

Монголчуудын хүнсний хэрэглээ эрс нэмэгддэг Цагаан сарын баярыг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч,  үндэсний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний  чанар,  хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх санал асуулгыг “Их монголын иргэн” ТББ, Өглөө.мн сайт, ШӨХТГ, ХЭАХН зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Энэхүү санал асуулга нь http://eruulhuns.mn/  сайтаар дамжин явагдаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхний  цагаан сараар хамгийн их хэрэглэдэг  нэр төрлийн  бүтээгдэхний төрөл, нэрээр санал асуулгыг явуулж  байгаа юм байна. Хэрэглэгч та http://eruulhuns.mn/ сайтад орж  7 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг төрөл тус бүрд нь орж саналаа  онлайнаар өгөх боломжтой. Мөн та гар утаснаасаа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол саналаа илгээж болохоос гадна  мессэж бичиж саналаа өгч болно. Мессэжээр саналаа өгөхдөө  тухайн бүтээгдэхүүний  нэрийн хойно # товчлоорын хойно байх тоог 153333 тусгай дугаарт илгээхэд  таны мессэжээр илгээсэн санал автоматаар таны сонгосон бүтээгдэхүүнд санал болж нэмэгдэх юм.

Эрүүл, баталгаатай, чанартай хүнсээр Үндэсний баяраа тэмдэглэн өнгөрүүлье. Үүний тулд http://eruulhuns.mn/ сайтад орж ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС онлайн санал асуулгад идэвхтэй оролцоорой.

http://eruulhuns.mn/ – Энд дарж  саналаа өгнө үү…

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …