“ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС” онлайн санал асуулга үргэлжилж байна

eruulhuns.mn1111Монголчуудын  үндэсний баяр болох цагаан сараар хүнсний хэрэглээний  эрэлт эрс нэмэгддэг. Үүнийг  дагалдан  эрүүл ахуйн баталгаагүй, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнүүд  худалдаалагдах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэгчид анзааралгүй авснаас болж эрүүл мэндээрээр хохирох тохиолдол цөөнгүй байдаг.  Нэг талаас энэ бүхнээс сэрэмжлүүлэх, нөгөө талаас иргэдийн хэрэгцээ таашаалд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг тэдний оролцоонд тулгуурлан тодруулах зорилготой  ШӨХТГ, ЭМЯ,Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Их Монголын иргэн” ТББ, Өглөө.мн сайт хамтран  зохион байгуулж байгаа  “ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС”  онлайн санал асуулга   үргэлжилж байна.

“ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС”  онлайн санал асуулгын мэдээллийн ивээн тэтгэгчээр  http://zaluu.com/, http://www.caak.mn/,  http://dorgio.mn/, http://www.unen.mn,   http://tvmongolia.mn/http://www.aravt.mn,  http://www.shuurhai.mn/,  http://emch.mn/http://tvmongolia.mn/   сайтууд,  MNB2, TV1, Olloo TV2-үүд    дэмжин оролцож байна

Санал асуулгаа эхлээд  удаагүй байгаа  боловч иргэд хэрэглэгчид  “ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС” онлайн санал асуулгын аянд гомдол саналаа илэрхийлж эхлээд байгаа ажээ. Тухайлбал, супермаркетуудаар зарагдаж байгаа  кг-ын задгай бууз банш нь  хаана, хэзээ, юуны махаар  үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, эргэн холбоо барих, гомдолоо илэрхийлэх хаяг адресггүй байгааг шүүмжилжээ. Энэ гомдлын дагуу  ШӨХТГ, НХЭАХН-ээс холбогдох хяналт шалгалтыг явуулж эхлэсэн гэнэ.

Хэрэглэгчид та бүхэн “ЦАГААН САР-ЭРҮҮЛ ХҮНС”  онлайн санал  асуулга http://www.eruulhuns.mn/-д идэвхтэй оролцож, саналаа өгч, гомдол шүүмжлэл байвал илэохийлж  цагаан сарын баяраа эрүүл  чанарын баталгаатай хүнсээр тэмдэглэн өнгөрүүлэх үйлсэд  өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Иргэд хэрэглэгчид та бүхний гомдлын  талаарх мэдээллийг  мессэжээр 153333 дугаарт , 315090 дугаарын утсанд, eruulhuns_mn@yahoo.com мэйл хаягаар тус тус хүлээн авна.

http://www.eruulhuns.mn/

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …