Төв банкнаас мэдээлснээртус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаасаа 0.9 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсчээ. Харин гуравдугаар улиралд БНСУ-ын эдийн засаг өмнөх улирлаасаа 1.1 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Тус улсын Төв банкны тооцоолсноор Азийн дөрөв дэх том эдийн засаг энэ онд 3.8 хувиар өсөх төлөвтэй байна. “Бодит үзүүлэлт ингэж гарвал энэ нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт болно” гэдгийг шинжээчид онцолж байна. БНСУ-ын Засгийн газар вонын ханш суларснаас үүдэх эрсдэл болон АНУ-ын Холбооны Нөөцийн Банк эдийн засгаа дэмжих зорилгоор худалдан авч буй бондынхоо хэмжээг бууруулснаас бий болж болох сөрөг нөлөөг анхааралтай ажиглаж байгаа юм. Төв Банкны тэргүүн Ким Чон Согийн бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргажээ.
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …